Өнөөдөр энэ тэмцээний 22 тоглолт Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа цогцолбор
сургууль, Баянгол дүүргийн Оюуны Ундраа цогцолбор сургууль, Чингэлтэй
дүүргийн Хоршоолол, Сонгино Хайрхан дүүргийн 65-р сургуулийн спорт
заалтанд тус тус зохион байгуулагдлаа. Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа
цогцолбор сургуулийн спорт танхимд нийт 8 тоглолт болсноос тоглолтыг
Кейси Файн компанийн ивээн тэтгэлэгтэй Хан-Уул дүүргийн 75-р сургуулийн
17 хүртэлх насны баг, Хас Банк ивээн тэтгэгчтэй Ирээдүй цогцолбор
сургуулийн багийнхан эхлүүллээ. Хан-Уул дүүргийн аварга 75-р сургуулийн
баг энэ удаад өөрийн өрсөлдөгч Ирээдүй цогцолбор сургуулийн багт 8:9-ийн
харьцаатай хожигдсон байна. Цагчин шүүгч Ариунжаргал, талбайн шүүгч
Оч-Эрдэнэ, Ганхүү нарын шүүн явуулсан энэ тоглолтын эхний гоолыг Ирээдүй
цогцолбор сургуулийн 9 дугаартай тоглогч Г. Анхбаяр тоглолтын 2 дах
минутанд орууллаа. Тоглолтын эхний хагаст энэ сургуулийн 4 дугаартай
тоглогч Б. Түвшинжаргал хамгийн олон буюу 4 гоолыг оруулж, нийлбэр
дүнгээр 1-р үе 8:3-ын харьцаатай өндөрлөжээ. Тоглолтын 2 дах үед 75-р
сургуулийн багийн довтолгоо эрчимжиж, 10 дугаартай П. Энхбаяр нийт 4
гоол орууллаа. Хамгийн шилдэг гоолуудыг тэрээр 2 дах үеийн 15-19 минутын
хооронд 4 гоол оруулсан нь хөгжөөн дэмжигчдийн анхаарлыг татаж байсан
юм. Энэ тоглолтын дараагаар хөвгүүдийн 15 хүртэлх насны Хас Банк ивээн
тэтгэгчтэй Буянт-Ухаа цогцолбор сургууль, Аэромонголия ивээн тэтгэгчтэй
47-р сургуулийн багийн тоглолт болсон. 10:4-ийн харьцаатай талбайн эзэн
багийн хожлоор өндөрлөсөн энэ тоглолтын хамгийн олон гоолыг 10 дугаартай
тоглогч Мөнх-Очир оруулсан байна. Тэрээр нийт тоглолтын туршид 5 гоол
оруулсан бол 47-р сургуулийн 2 гоолыг 32 дугаартай Ням-Иш, 25
дугаартай Ган-Эрдэнэ нар оруулжээ. Өнөөдөр охидын 13 хүртэлх насны
Буянт-Ухаа цогцолбор сургууль, ХАС Холбоо ивээн тэтгэгчтэй 104-р
сургуулийн багийн тоглолт болохоор төлөвлөгдсөн байсан боловч 104-р
сургуулийн баг ирээгүй учраас өрсөлдөгч багт техникийн хожлыг өгсөн
байна. Өнөөдрийн 4 дэх тоглолт Торгон Мөч компанийн Likenews.mn сайтын
ивээн тэтгэлэгтэй Хан-Уул дүүргийн 18-р сургуулийн 17 хүртэлх насны баг,
СонгиноХайрхан дүүргийн 123-р сургуулийн багийн тоглолт байлаа.
Бямбасүрэн дасгалжуулагчтай, Дөлгөөнтамир ахлагчтай 123-р сургуулийн
баг дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээс эхний 4-рт эрэмбэлэгдэж
дараачийн шатанд өрсөлдөх эрхтэй болсон юм байна. Харин 18-р сургуулийн
баг дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж "Дуулиан
2020” тэмцээний 3 дах буюу хотын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх
эрхтэй болжээ.

18-р сургуулийн тоглогч П. Гэрэлт-Од
18-р сургуулийн 12-р ангид суралцдаг. Энэ удаагийн "Дуулиан” тэмцээнд оролцож байгаа багуудын ур чадвар өмнөх жилүүдийнхээс эрс нэмэгдсэн, хүчтэй, сайн багууд оролцож байна. Манай баг ч гэсэн бас ур чадвараа сайжруулахад анхаарч байгаа. Манай багийнхан шөвгийн 4-ийн төлөө, улсын аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөө хичээж байна. Багийн тоглогчдын хувьд шинэчлэгдсэн, доод наснаас хэд хэдэн тоглогч орж ирсэн. Тэд нар маань ч бас сайн тоглож байгаа. Багийн хаалгач маань дүүргийн аварга шалгаруулах тэмцээний үеэр гэмтсэн учир хаалгачаа солих хэрэгтэй болсон. Өмнөх жилийн тэмцээнд бид хотын аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 8-аас хасагдсан. 1998 оныхны хувьд энэ жилийн тэмцээн хамгийн сүүлчийн тэмцээн болж байгаа учраас шөвгийн 4, улсын аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөө тоглож, амжилтаа ахиулах зорилт тавьсан Энэ ч учраас өмнөх жилүүдийнхээс илүү дамжуулалтандаа анхаарч тоглож байна.
Тоглолтын 1-р үеийн 2, 5, 7 дах минутанд 18-р сургуулийн 7 дугаартай Хатанбаатар өрсөлдөгч багийн хаалганд бөмбөг оруулсан бол 9, 18 дах минутанд 3 дугаартай Т. Өрнөхбаяр, 12 дах минутанд 5 дугаартай Ганзориг нар тус тус гоол оруулсан юм. 123-р сургуулийн 6 дугаартай тоглогч Цогбаяр 18-р сургуулийн хаалганд 1-р үеийн 15 дах минутанд гоол оруулж, тоглоотын харьцаа энэ үед 6:1-ийн харьцаатай өндөрлөсөн юм. Харин тоглолтын 2 дах үед 123-р сургуулийн довтолгоо эрчимжиснээр эсрэг багийнхаа хаалганд 7 гоол оруулж чадсан юм. Энэ үед Энхтүвшин дасгалжуулагчтай, Өрнөхбаяр ахлагчтай багийнхан дахин 4 бөмбөг оруулснаар тоглолт 10:8-ын харьцаатай өндөрлөлөө.

1 сэтгэгдэл байна.