Дуулиан 2020
22
2016.01.28. 14:21 948 1

Миг Даатгал компанийн хамт олон 92-р сургуулийн “Дуулианы эзэд”-ийг ивээн тэтгэнэ

Анх 1991 онд байгуулагдсан, өдгөө 1700 гаруй сурагчидтай, спорт, урлагийн өндөр амжилт гаргаж яваа энэ сургуулийн өсвөрийн хөлбөмбөгчид  "Дуулиан 2020” тэмцээнд 7 дах жилдээ оролцож байгаа юм. "Эрсдэлээ бидэнд даатгаж, итгэл төгс урагшил” уриатай даатгалын салбарт тэргүүлэгч аж ахуйн нэгжийн нэг Миг Даатгал компани "Дуулиан 2020” тэмцээнтэй сүүлийн 6 жил хамтран, өсвөрийн хөлбөмбөгчдийнхөө ур чадварыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.
Миг Даатгал компанийн хамт олон 92-р сургуулийн “Дуулианы эзэд”-ийг ивээн тэтгэнэ 92-р сургуулийн багш, дасгалжуулагч Ц. Ганболд: Манай сургуулийг анх "Дуулиан 2020” тэмцээнд оролцож эхэлсэн цагаас хойш Миг Даатгал компанийн хамт олон ивээн тэтгэж,  тамирчин хүнд нэн шаардлагатай хувцас хэрэглэлээр хангасаар ирсэн юм. Сургуулийн захиргаа тамирчдынхаа бэлтгэлийг хангахад заал талбай, цагийн хуваарийг зохицуулж өгдөг. Өөрөөр хэлбэл, тал талаасаа өсвөрийн тамирчдынхаа ур чадварыг сайжруулахаар хамтран ажилладаг учраас амжилт гаргах , хүүхдүүд урамших, хөлбөмбөгийн спортын хөгжилд  тусалдаг юм. Энэ хугацаанд манай баг тамирчид " Дуулиан 2020” тэмцээнээс 5 насны ангилалаар алтан медаль хүртэж байсан, Шилдэг тоглогч, шилдэг хаалгач төрөн гарсан. Энэ удаагийн  тэмцээнд нийт 7 насны ангилалаар оролцоод, хотын аваргын шатанд 6 нас шалгарсан. Охидын 4, хөвгүүдийн 2 баг энэ шатанд өрсөлдөж байгаа. Манай баг тамирчид хэсэгтээ тус бүр нэг нэг тоглолт хийж, өрсөлдөгчдөө хожоод байна. Нийслэл хотын аварга шалгаруулах  тэмцээнд түрүүлнэ гэсэн зорилго тавиад байгаа. Бидний хичээл зүтгэлийг үнэлж, хөлбөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Миг Даатгалынхаа хамт олонд баярласнаа илэрхийлээд ажлын өндөр амжилт хүсье.
Миг Даатгал компанийн хамт олон 92-р сургуулийн “Дуулианы эзэд”-ийг ивээн тэтгэнэ Миг Даатгал компанийн дэд захирал Г. Батбаяр:   Монгол улс даяар хөлбөмбөгийн спорт нэг хэсэг хол байсныг  "Дуулиан 2020” тэмцээн ойртуулан өгч байгаад талархалтай байдаг. Өсвөрийн тамирчдаа бэлтгэн гаргахад тус дөхөм үзүүлдэг энэ том үйл ажиллагааг бид сүүлийн 6 жилийн турш дэмжин ажиллаж байгаа. 92-р сургуультай хамтран ажилласнаас хойш манай баг тамирчид медальгүй үлдэж байгаагүй. Байнга медаль хүртэж, амжилт гарган биднийг баярлуулдаг. Өнгөрсөн жил эмэгтэй баг алт, шилдэг дасгалжуулагч 92-р сургуулиас төрсөн. Тэмцээнд оролцож байгаа бүх баг тамирчддаа амжилт хүсье
Миг Даатгал компанийн хамт олон 92-р сургуулийн “Дуулианы эзэд”-ийг ивээн тэтгэнэ Энэ сургуулиас Дуулиан 2020 тэмцээний Улаанбаатар хотын аварга шалгаруулах шатанд хөвгүүдийн 13, 15, охидын 13, 15, 17 насны 2 баг оролцож байгаа юм.  Сургуулийн захиргаа сурагчдынхаа  хичээл сурлагад анхаарч, тэмцээн уралдаанд оролцох үедээ хичээл завсардах, сурлагын ахиц буурахаас сэргийлэн, тодорхой үзүүлэлтээр "Дуулиан 2020” тэмцээнд оролцох шаардлагыг тавьдаг байна. Хөлбөмбөг, шатар, волейбол, сагсан бөмбөгийн зэрэг спортын олон төрлөөр хичээллэж, ур чадвараа хөгжүүлж байгаа  92-р сургуулийн сурагчид энэ амралтын өдрөөр  хөлбөмбөгийн  сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хангаж байгаа юм байна.   
Миг Даатгал компанийн хамт олон 92-р сургуулийн “Дуулианы эзэд”-ийг ивээн тэтгэнэ
 
Миг Даатгал компанийн хамт олон 92-р сургуулийн “Дуулианы эзэд”-ийг ивээн тэтгэнэ
 
Миг Даатгал компанийн хамт олон 92-р сургуулийн “Дуулианы эзэд”-ийг ивээн тэтгэнэ
 
Миг Даатгал компанийн хамт олон 92-р сургуулийн “Дуулианы эзэд”-ийг ивээн тэтгэнэ
 
Миг Даатгал компанийн хамт олон 92-р сургуулийн “Дуулианы эзэд”-ийг ивээн тэтгэнэ

1 сэтгэгдэл байна.

zochin
2016.02.10 16:14
ugasa manai 92iinhon lagshde mundag bn amjilt