Дуулиан 2020
22
2015.12.26. 23:28 365 0

“Дуулиан 2020” тэмцээний Хан-Уул дүүргийн АШТ-ний хагас шигшээ тоглолтууд үргэлжилэн явагдаж байна

Хан-Уул дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд 25 сургуулийн баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа юм. Өнөөдөр тэмцээний 13 насны ангилалын хагас шигшээ тоглолтууд явагдлаа. Сэлбэ Сервис ХХК-ний 41-р сургууль, 26-р сургуулийн багтай учраа таарсанаас Сэлбэ Сервис ХХК-ний 41-р сургууль өрсөлдөгчөө 10:5 харьцаагаар буулган авч,  медалийн төлөө тоглох эрхтэй болсон юм. Багийн ахлагч У.Тэмүүжин : "Манай баг 7 тоглолт хийсэн 52, 7, 10, 26-р сургуулийн багтай тоглоод байна. Нийт 37 гоол оруулснаас  би 20 гоол оруулаад байна. Би хөлбөмбөг тоглоод 7 жил болж байна. Өсвөрийн УАШТ алт, Дэрэн Цом тэмцээнээс хошой мөнгө, Дүүргийн аваргын тэмцээнд  түрүүлж байсан. Гол нь зөв сайн цохих, дамжуулалтаа оновчтой өгөх, эсрэг багийн хаалгач, хамгаалагчийн алдааг ашиглаж тоглодог тактикийг манай баг баримталдаг” хэмээн өгүүллээ. Өнөөдөр болсон бусад тоглолтуудаар  БУМО компанийн ивээн тэтгэлэгтэй 34 –р сургуулийн 15 хүртэлх насны баг тамирчид өрсөлдөгч 26 –р сургуулийн багийг 14:1-ийн харьцаатай хожлоо. Мөн  хөвгүүдийн 17 хүртэлх насны ангилалд 34-р сургуулийн баг 26-р сургуулийнбагийг 12:2-оор хожиж дараачийн шатанд тоглох эрхтэй болсон бол 13 хүртэлх насны Номын хишиг компанийн ивээн тэтгэлэгтэй 52-р сургуулийн баг 34-р сургуулийн багийг 11:2-оор хожлоо. Хан-Уул дүүргийн "Дуулиан 2020” тэмцээний аваргууд энэ долоо  хоногийн ням гаригт тодорно

0 сэтгэгдэл байна.