Дуулиан 2020
22
2016.02.3. 19:02 1 055 0

“Дуулиан 2020” тэмцээний 1-р сарын мэргэн буучид тодорчээ

Хас Банк, Нийслэлийн Биеийн Тамирын Газар,  Нийслэлийн Боловсролын Газар, Ард Санхүүгийн нэгдэл "Их Талын Дуулиан” ТББ-аас  зохион байгуулдаг "Дуулиан 2020” тэмцээний алтан түнш байгууллагаар ажилладаг юм. 3 дах шатны тоглолтууд эхлэснээс хойш  3 долоо хоногийн байдлаар хөвгүүдийн 11 хүртэлх насны ангилалын мэргэн буучдын жагсаалтыг English School of Mongolia  ивээн тэтгэгчтэй уг сургуулийн тоглогч Амарсанаа 9 гоол оруулж тэргүүлсэн байна. Түүний араас Ард Санхүүгийн Нэгдлийн 102-р сургуулийн тоглогч Төгөлдөр 8 гоол оруулж удаалжээ. Дараах насны ангилалд хамгийн олон гоолыг Хас Банкны 2-р сургуулийн тоглогч Пүрэвбаатар оруулсан байна. Тэрээр нийт 11 гоол оруулж жагсаалтыг тэргүүлж яваа бол Номын Хишиг компанийн 52-р сургуулийн 1-р багийн тоглогч Бат-Эрдэнэ 9, Ард Даатгал  компанийн 107-р сургуулийн тоглогч Мөнх-Эрдэнэ 9 гоол оруулж удаалжээ. Хөвгүүдийн 15 хүртэлх насны ангилалын мэргэн буучдын жагсаалтыг  10 гоолтой Сэлба Сервис компанийн  41-р сургуулийн тоглогч Төрбат, Хас Банкны Буянт-Ухаа цогцолбор сургуулийн тоглогч Мөнх-Очир нар   тэргүүлж явна. Хөвгүүдийн 17 насны ангилалыг Кейси Файн компанийн ивээн тэтгэлэгтэй Хан-Уул дүүргийн 75-р сургуулийн тоглогч П. Энхбаяр нийт 12 гоолоороо тэргүүлсэн байна. Түүний араас Худалдаа Хөгжлийн  Банкны 14-р сургуулийн тоглогч Мөнхбаяр 11 гоолоороо мэргэн буучдын жагсаалтын 2-рт эрэмбэлэгджээ. Охидын 11 хүртэлх насны ангилалын мэргэн буучдын жагсаалтанд тус бүр 3 гоол оруулсан Богд Үйлст компанийн 33-р сургуулийн багийн тоглогч Бүжинлхам, Ард Даатгалын 107-р сургуулийн Нандинцэцэг, Чингис Хаан Банкны 85-р сургуулийн Номун нар тэргүүлж  байна. 13 насны ангилалд  хамгийн олон гоолыг Делойтте Ончийн 28-р сургуулийн тоглогч Ариунжаргал 5 гоол оруулснаараа жагсаалтыг тэргүүлжээ. Охидын 15 насны ангилалын мэргэн буучдын жагсаалтыг Энхзаяа тэргүүлж байна. Хас Банкны Амгалан цогцолбор сургуулийн тоглогч тэрээр нийт 10 гоол оруулжээ. Харин хамгийн өрсөлдөөнтэй тоглолтыг үзүүлж чаддаг охиыдн 17  хүртэлх насны ангилалын мэргэн буучдын жагсаалтыг Миг Даатгалын 92-р сургуулийн 1-р багийн тоглогч Номинбаяр тэргүүлж байна. Тэрээр 3 дах шатны 3 долоо хоногийн тоглолтын туршид нийтдээ 8 гоол оруулжээ.

0 сэтгэгдэл байна.