Тэмцээний 3 дах шатанд нийслэл хотын 176 багийн 2000 гаруй тамирчид
оролцож байгаа. 4 долоо хоногийн хугацаанд хөлбөмбөгийн спортоор
өрсөлдсөн "Дуулианы эзэд” нэгдсэн спортын танхимуудад өөр хоорондоо
тоглож, дараачийн шатанд өрсөлдөх эрхээ авч эхлээд байна. Өнөөдөр энэ
тэмцээний 23 тоглолт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 58-р сургууль,
Баянгол дүүргийн Оюуны Ундраа цогцолбор сургууль, Баянзүрх дүүргийн 92-р
сургууль, Амгалан цогцолбор сургуулийн спорт танхимд зохион
байгуулагдлаа. 58-р сургуулийн спорт танхимд болохоор төлөвлөгдсөн 2
тоглолт хойшлогдсон. Хөвгүүдийн 17 хүртэлх насны ангилалын 58-р
сургууль, 18-р сургуулийн багуудын тоглолт ширүүн өрсөлдөөнтэй болсноос
талбайн эзэн багийнхан 18:3-ын харьцаатай өрсөлдөгчөө буулган авч,
нэгээр гарлаа. Амартүвшин, Наранбаатар шүүгчтэй энэ тоглолтын эхний 4
дэх минутанд 58-р сургуулийн 19 дугаартай Энхтүвшин, 20 дугаартай
Төгөлдөр нар дараалан гурван гоол орууллаа. Тоглолтын 1-р үед талбайн
эзэн багийнхан нийт 11 гоол оруулсан бол Торгон Мөч компанийн
Likenews.mn сайтын ивээн тэтгэлэгтэй, Хан-Уул дүүргийн 18-р сургуулийн
багийн 4 дугаартай тоглогч Мөнхтулга тооны харьцааг 11:1 болгожээ. 18-р
сургуулийн баг 2 –р үед 2 гоол оруулсан бол талбайн эзэн багийнхэн энэ
үед нийт 7 гоол орууллаа. Ингэснээр 58-р сургуулийн баг тамирчид 1-ээр,
18-р сургуулийн баг 2-оор дараачийн шатанд өрсөлдөх эрхтэй болж байгаа
юм.

58-р сургуулийн дасгалжуулагч багш Дагдав: Зооноосоо манай баг
шилдэг 16-т орж чадлаа. Манай сургуулийн 13, 15, 17 насны 3 баг
дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алтан медаль хүртлээ. "Дуулиан
2020” тэмцээнд оролцож байгаа бусад өрсөлдөгч багууд ижилхэн
түвшинтэй, ширүүн өрсөлдөөнтэй, гал гарсан тоглолтуудыг үзүүлж байна.
Өнөөдөр
58-р сургуулийн 15 хүртэлх насны ангилалын багийнхан одтой, азтай байж,
дараачийн шатанд өрсөлдөх эрхээ авлаа. Тэд Хас Банк ивээн тэтгэгчтэй
Буянт Ухаа цогцолбор сургуулийн Эрхэмбаяр ахлагчтай багтай тоглож,
4:2-ын харьцаатай өрсөлдөгчөө буулган авсан юм. 
Буянт-Ухаа цогцолбор
сургуулийн багийн ахлагч Эрхэмбаяр: Баасанцогт дасгалжуулагчтай манай
баг дүүргээс хүрэл медаль авсан. Өмнө нь 2 тоглолт хийж, нэг ч
хожигдолгүй байсан боловч шийдвэрлэх тоглолтондоо өрсөлдөгчдөө
хожигдлоо. Гэхдээ 2-оор дараачийн шатанд гарч байгаа болохоор илүү их
хичээж, 10 дах удаагийн Дуулиан 2020 тэмцээнд медалийнхаа өнгийг
хувиргах зорилгоо биелүүлэх болно
Тоглолтын 5 дах минутанд талбайн
эзэн багийн 19 дугаартай Мөнхбаяр гоолны салхийг хагалсан бол 6 дах
минутанд 20 дугаартай Итгэлбат, 14 дэх минутанд 19 дугаартай Мөнхбаяр
нар тус тус гоол оруулсан. Эхний үе 3:0-ийн харьцаатай өндөрлөсөн энэ
тоглолтын 2-р үед зочин багийн 10 дугаартай Мөнх-Очир, 11 дугаартай
Бямбажав нар тоглолтын харьцааг өөрчилж чадсан юм. Тоглолтын 2-р үед
талбайн эзэн багийн 18 дугаартай Баясгалан багтаа дахин нэг оноо авчирч
чадсан юм. Ингэснээр Буянт-Ухаа цогцолбор сургуулийн 15 хүртэлх насны
баг 2-оор, талбайн эзэн багийнхан 1-ээр дараачийн шатанд оролцох эрхээ
авлаа. Маргааш "Дуулиан 2020” тэмцээний хасагдах шатны 30 тоглолт
Хан-Уул дүүргийн спорт ордон, Чингэлтэй дүүргийн Хоршоолол нийгэмлэг,
СонгиноХайрхан дүүргийн 107-р сургууль, Баянгол дүүргийн Оюуны Ундраа
цогцолбор сургуулийн спорт танхимд үргэлжилнэ.
0 сэтгэгдэл байна.