Чингэлтэй дүүргийн Хоршоолол нийгэмлэгийн спорт танхимд нийт 8 тоглолт
болсноос бид Хас Банк ивээн тэтгэгчтэй 40-р сургууль, 37-р сургуулийн
хөвгүүдийн 15 хүртэлх насны ангилалын тоглолтыг онцолж байна. Е хэсэгт
оноол таарсан 2 баг тус бүр 2 тоглолт хийснээс 4, 4 оноотой байсан юм.
Мөн-Оргил ахлагчтай 37-р сургуулийн баг Ард Даатгалын 106-р сургуультай
хийсэн тоглолтоор 4:1-ийн харьцаатай өрсөлдөгчөө буулган авсан бол
Чингис Хаан Банкны 85-р сургуулийн багтай хийсэн тоглолтоороо 4:4-ийн
харьцаатай тэнцжээ. Харин Хас Банкны 40-р сургууль 106-р сургуультай
хийсэн тоглолтоор 3 бөмбөгөөр илүү буюу 5:3-ын харьцаатай хожиж, 2 дах
тоглолтоороо 85-р сургуультай 1:1-ийн харьцаатай тэнцээд байсан юм.
37-р
сургуулийн тоглогч Доржлхагва: Манай сургуулийн баг энэ жил дүүргээс
алтан медаль авсан. Өнгөрсөн жил болсон 9 дэх удаагийн "Дуулиан 2020”
тэмцээнээс хэсгээсээ гарч чадалгүйгээр тэмцээнийг орхиж байсан юм. Энэ
жил ямар ч байсан хотын аваргын тэмцээнд орж, медаль хүртэх, амжилтаа
ахиулах зорилготой байгаа. Манай багийнхан 7 хоногтоо нэг удаа цугларч
бэлтгэлээ хийж байна.
Мөнхбат дасгалжуулагчтай, Санчир ахлагчтай
40-р сургуулийн багийнхан энэ удаагийн тоглолтоор 6:1-ийн харьцаатай
өрсөлдөгчөө хожиж, 1-ээр дараачийн шатанд тоглох эрхтэй боллоо. Энэ
тоглолтын 1-р үеийн 9 дэх минутанд 11 дугаартай Мөнхгэрэл анхны гоолыг
оруулсан. 37-р сургуулийн тамирчид довтолгоондоо анхаарч хэд хэдэн удаа
хаалганд цохьсон боловч төгсгөлөө сайн хийж чадсангүй. Тоглолтын 2-р
үеийн 7 дах минутанд 40-р сургуулийн 5 дугаартай Ууганбаяр, 9 дэх
минутанд 9 дугаартай Энх-Оргил, 10 дах минутанд 4 дугаартай Идэрсайхан,
13 дах минутанд 10 дугаартай Санчир, 14 дэх минутанд 8 дугаартай Зориг
нар тус тус гоол оруулсан бол 14 дэх минутанд 37-р сургуулийн 4
дугаартай тоглогч Тэмүүжин тооны харьцааг 6:1 болгон өөрчилж чадсан юм.
Ингэснээр 40-р сургуулийн баг тамирчид дараачийн шатанд оролцох эрхтэй
болсон бол 37-р сургуулийн багийнхан дараачийн шатанд орох эсэх нь 106,
85-р сургуулийн тоглолтуудаас шалтгаалахаар боллоо. Мөн өнөөдөр Саммит
компанийн ивээн тэтгэсэн 17-р сургуулийн хөвгүүдийн 17 насны баг Хас
Банкны Ирээдүй цогцолбор сургуулийн багтай тоглосон. Энэ тоглолт тооны
хувьд харьцангуй зөрүүтэй буюу 16:4-ийн харьцаатай Ирээдүй цогцолбор
сургуулийн багийн ялалтаар өндөрлөсөн юм. Тоглолтын 1-р үеийн 3 дах
минутанд Ирээдүйн сургуулийн 9 дугаартай тоглогч Анхбаяр гоолны салхийг
хагалсан бол 5 дах минутанд 20 дугаартай Сайханбилэг, 6, 7 дах минутанд
5 дугаартай Бат-Эрдэнэ, 10 дах минутанд 9 дугаартай Анхбаяр, 11, 12 дах
минутанд Сайханбилэг нар нийт 8 бөмбөг оруулсан. Тэдний өрсөлдөгч
багаас 6 дах минутанд 9 дугаартай Баянжаргал, 14 дах минутанд 11
дугаартай Хишигбат, 15, 19 дэх минутанд 9 дугаартай Баянжаргал дахин
гоол оруулжээ. Тоглолтын 2-р үед Ирээдүй цогцолбор сургуулийн баг дахин 8
гоол оруулсны 6 гоолыг 9 дугаартай Анхбаяр, 2 гоолыг 5 дугаартай
Бат-Эрдэнэ нар оруулсан. Ингэснээр энэ тоглолтын мэргэн буучаар 8 гоол
оруулсан Анхбаяр тодорсон юм.

0 сэтгэгдэл байна.