Дуулиан 2020
22
2016.02.19. 18:07 2 052 0

“Дуулиан 2020” тэмцээн 2050 он хүртэл үргэлжилнэ

Өдгөө 10 дах жилийнхээ нүүрийг үзэж байгаа энэ тэмцээний талбараас Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн чадварлаг тоглогчид төрөн гарч,  он оны зарим шилдэг "Дуулианы эзэд” эхнээсээ гадаадын хөлбөмбөгийн клубтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, амжилтынхаа эхлэлийг тавьсаар ирсэн юм. Тэмцээнийг зохион байгуулагч "Их Талын Дуулиан” ТББ-тай өнөөдөр Монголын хөлбөмбөгийн холбоо хамтран ажиллахаар болсон нь хөлбөмбөгийн спортыг хөгжүүлж байгаа байгууллагуудаа Монголын хөлбөмбөгийн холбоо эгнээндээ нэгтгэсэн томоохон алхамд тооцогдож байна. Монголын хөлбөмбөгийн холбоо, "Их Талын Дуулиан” ТББ-тай хамтран Дуулиан 2020 тэмцээнийг улсын хэмжээнд зохион байгуулах, 2050 он хүртэл уг тэмцээнийг өсвөрийн хөлбөмбөгчдийн дунд явуулах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Монголын Хөлбөмбөгийн Холбооны байранд болсон юм. Хөгжлийн бэрхшээлтэй болон асрамжийн төвийн хүүхдүүд ч хөлбөмбөгийн спортоор үе тэнгийнхэнтэйгээ өрсөлдөх, ур чадвараа нэмэгдүүлэх боломжийг нээсэн Дуулиан 2020 тэмцээнд оролцогчид зөвхөн спортоор төдийгүй нийгмийн олон сайн үйлст нэгдэж байгаа юм. Ирээдүйн багш, дасгалжуулагч, шүүгч нарыг бэлтгэхээс гадна Эрүүл Монголын нийгмийн төлөө мод тарьж, хүмүүнлэг харилцаа, хүндэтгэх ёс уламжлалыг ч спортоор нэгдсэн Дуулианы эзэд түгээн дэлгэрүүлж байгаа юм.

0 сэтгэгдэл байна.