Дуулиан 2020
22
2015.12.22. 00:08 670 0

“Дуулиан 2020” тэмцээний Баянгол дүүргийн аваргууд тодорлоо

Өнгөрсөн амралтын өдрүүдээр  Нийслэл хотын Баянгол дүүргийн аваргуудыг тодруулах хариуцлагатай тоглолтууд явагдлаа. Хөвгүүдийн 11 хүртэлх насны ангилалын аваргын алтан медалийг Оюуны Ундраа цогцолбор сургуулийн баг тамирчид хүртсэн бол мөнгөн медалийг 20-р сургуулийн баг, хүрэл медалийг 28-р сургуулийн баг хүртэж, 47-р сургууль, 40-р сургуулийн бяцхан хөлбөмбөгчид 4,5-р байрт шалгарч, хотын аваргын төлөө өрсөлдөх эрхтэй боллоо. Хөвгүүдийн 13 хүртэлх насны ангилалд мөн Оюуны Ундраа цогцолбор сургуулийн баг үе тэнгийхнийгээ манлайлсан бол мөнгөн медалийг 40-р сургуулийн 1-р баг, хүрэл медалийг 28-р сургуулийн баг хүртэж, 20-р сургууль, 47-р сургуулийн багууд 4,5-р байрт шалгарсан амжилттай  тэмцээний 2-р шатыг өндөрлүүлээ. Тэгвэл хөвгүүдийн 15 хүртэлх насны аваргын алтан медалиар Оюуны Ундраа цогцолбор сургуулийн баг тамирчид энгэрээ мялаалаа. Энэ насны ангилалын  мөнгөн медалийг 28-р сургуулийн баг, хүрэл медалийг 40-р сургуулийн баг  тамирчид, 4-р байрт 47-р сургууль, 5-р байрт Шинэ Эрин сургуулийн баг тамирчид тус тус шалгарсан байна. Хамгийн хүчтэй, уран гоё тоглолтыг  үзүүлж чаддаг 17 хүртэлх насны ангилалын аваргын алтан медалийг 20-р сургуулийн баг хүртэж, 28-р сургууль, Оюуны Ундраа цогцолбор сургууль, Монгол Коосен, Шинэ Эрин сургуулийн баг тамирчид удааллаа. Баянгол дүүргийн "Дуулиан 2020” тэмцээнийг багийн дүнгээр Оюуны Ундраа цогцолбор сургууль манлайлж, 28-р сургууль, 40-р сургуулийн баг тамирчид удаалсан амжилттайгаар  Дуулиан 2020 тэмцээний 2 дах шатыг өндөрлүүллээ. "Бид  Дуулианы эзэд” уриатай, талбайгаасаа Монгол улсын хөлбөмбөгийн спортын хүчирхэг тоглогчдыг төрүүлэх эрхэм зорилготой "Дуулиан 2020” тэмцээний 3-р шатанд  дүүргийн аваргаас  эхний 5 байр эзэлсэн багууд оролцох юм.

0 сэтгэгдэл байна.