Дуулиан 2020
22
2015.12.22. 00:09 422 0

“Дуулиан 2020” тэмцээний Хан-Уул дүүргийн аваргууд тодорлоо

"Бид Дуулианы эзэд” уриатай энэ  удаагийн тэмцээнийг багийн дүнгээр 41-р сургуулийн баг  тамирчид манлайлж, Буянт-Ухаа цогцолбор сургууль, 26-р сургуулийн баг тус  тус удаалсан байна. Тэмцээний дүрэм ёсоор дүүргийн аварга шалгаруулах тэмцээний эхний 5 байрт шалгарсан баг тамирчид дараачийн шатанд өрсөлдөх  юм. Амралтын өдрүүдэд болсон хагас шигшээ болон шигшээ тоглолтуудаар 11 хүртэлх насны хөвгүүдийн ангилалын аваргын алтан медалийн эздээр Сэлба Сервис компанийн тэтгэлэгтэй 41-р сургуулийн бяцхан хөлбөмбөгчид шалгарч, анхны медалийнхаа  шанг татлаа. Мөнгөн медалийг Хас Банкны  Буянт-Ухаа цогцолбор сургуулийн баг, хүрэл медалийг Номын хишиг компанийн  52-р сургуулийн баг, 4-р байрт 10-р сургуулийн баг, 5-р байрт 26-р сургуулийн баг тамирчид шалгарчээ. Хөвгүүдийн 13 хүртэлх насны аваргаар 52-р сургуулийн 1-р баг шалгарч, Сэлба Сервисийн 41-р сургуулийн баг мөнгө, 115-р сургуулийн баг хүрэл медаль хүртэж, 52-р сургуулийн баг 4-рт, 26-р сургуулийн баг 5-р байрт шалгарчээ. Охидын  энэ насны ангилалын аваргаар Бумо компанийн ивээн тэтгэлэгтэй 34-р сургуулийн баг шалгарч, Буянт-Ухаа цогцолбор сургуулийн баг мөнгө, хүрэл медалийг  41-р сургуулийн баг хүртлээ. Охидын 15 насны ангилалын аваргаар Сэлба Сервисийн 41-р сургуулийн баг, мөнгөн медалийг 26-р сургууль, хүрэл медалийг Буянт-Ухаа цогцолбор сургуулийн баг тамирчид хүртэж, 4-р байрт Бумо компанийн 34-р сургуулийн баг шалгарч, дараачийн шатанд өрсөлдөх эрхтэй боллоо. Хөвгүүдийн 15 хүртэлх насны ангилалд 41-р сургуулийн баг манлайлж, 26-р сургууль,  Буянт-Ухаа цогцолбор сургууль, 10-р сургууль, 15-р сургуулийн баг тамирчид удаалсан байна. Охидын 17 насны  дүүргийн аваргаар Сэлба Сервисийн 41-р сургуулийн баг шалгарч, 10-р сургуулийн баг мөнгө, 26-р сургуулийн баг хүрэл медаль хүртэж, Буянт-Ухаа цогцолбор сургуулийн баг 4-р байрт шалгарсан амжилт гаргалаа. Хөвгүүдийн 17 хүртэлх насны шигшээ  тоглолт тун өрсөлдөөнтэй болсноос Кейси Файн компанийн ивээн тэтгэлэгтэй 75-р сургуулийн баг тамирчид аваргын алтан медалийг дахин зүүлээ.  Шигшээ тоглолтонд энэ сургуулийн баг 10-р сургуулийн багтай учраа таарч, өрсөлдөгчөө 7: 11-ийн харьцаатай хожсон юм. Торгон Мөч компанийн ивээн тэтгэлэгтэй  18-р сургуулийн баг тамирчид энэ удаад  хүрэл медаль хүртсэн бол  энэ насны ангилалын 4-р байрт Бумо компанийн 34-р сургуулийн баг, 5-р байрт 114-р сургуулийн баг тамирчид шалгарч, дараачийн шатанд өрсөлдөх эрхтэй боллоо.

0 сэтгэгдэл байна.