Дуулиан 2020
22
2015.12.22. 00:16 371 0

“Дуулиан 2020” тэмцээний Чингэлтэй, Баянзүрх, СонгиноХайрхан дүүргийн аваргууд энэ долоо хоногт тодорно

Энэ сарын 25-ны өдөр буюу баасан гаригт Баянзүрх дүүргийн ESM B  талбайд нйит 16 тоглолт болж аваргуудаа тодруулах юм. 13 хүртэлх насны 5-р байрын төлөөх тоглолт Бод Үйлст компанийн 33-р сургуулийн 2-р баг, 102-р сургуулийн багийн хооронд болох бол энэ насны ангилалын хүрэл медалийн төлөөх тоглолт Шинэ Монгол сургуулийн 2-р баг, Худалдаа Хөгжлийн Банкны 14-р сургуулийн баг тамирчдын хооронд болно. 11 хүртэлх насны хөвгүүдийн хүрэл медалийн төлөө Худалдаа Хөгжлийн банкны 14-р сургуулийн 1-р баг English School багтай тоглох бол хөвгүүдийн 15 хүртэлх насны ангилалын хүрэл медалийн төлөөх тоглолт Рендербау компанийн 53-р сургууль, БСБ Сервисийн 79-р сургуулийн багийн хооронд болох юм. Хөвгүүдийн 17 хүртэлх насны ангилалын хүрлийн төлөөх тоглолтонд   Худалдаа Хөгжлийн Банкны 14-р сургууль, Рендербау компанийн 53-р сургуулийн баг тамирчид  оролцох юм байна. Энэ насны ангилалын алтан медалийн төлөө БСБ Сервис компанийн 79-р сургуулийн баг, Шинэ Монгол  сургуулийн багтай өрсөлдөхөөр болж байгаа юм байна. СонгиноХайрхан дүүргийн 17 хүртэлх насны хөвгүүдийн аваргын алтан медалийн төлөөх тоглолт 26-ны бямба гаригт 42-р сургуулийн спорт зааланд болно. Дүүргийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт  Ард Даатгал ивээн тэтгэгчтэй 106-р сургууль, Сүү ХХК-ийн 65-р сургуулийн багийн хооронд болно. Энэ насны ангилалын хүрэл медалийн төлөөх тоглолт 9-р сургууль, 123-р сургуулийн хооронд болох юм. Дүүргийн аварга шалгаруулах тэмцээний эхний 5 байрт шалгарсан баг тамирчид "Дуулиан 2020” тэмцээний 3 дах шат буюу хотын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох юм.

0 сэтгэгдэл байна.