Дуулиан 2020
22
2016.02.27. 13:40 930 0

“Дуулиан 2020” тэмцээний ивээн тэтгэгчдийн тэмцээн болно

Монгол улсын Ерөнхийлөгчийн багийн спортыг хөгжүүлэх 144-р зарлигийн хүрээнд байгууллага бүрт хөлбөмбөгийн баг бий болгох, "Найрсаг Улаанбаатар” хөтөлбөртэй уялдуулан нийслэл хотоо сурталчлах, албан байгууллага, аж ахунй нэгжүүдийн алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх  зэрэг хэд хэдэн зорилгыг дэвшүүлэн "Их Талын Дуулиан” ТББ, Улаанбаатар хотын хөлбөмбөгийн Холбоо "Дуулиан 2020” тэмцээний ивээн тэтгэгчдийн тэмцээнийг зохион байгуулахаар болоод байна. Энэ удаагийн ивээн тэтгэгчдийн тэмцээнд ивээн тэтгэгч байгууллагуудаас гадна нийслэлийн албан байгууллагын албан хаагчид оролцох эрхтэй. 3-р сарын 12-ноос 20-ны өдрүүдэд зохион байгуулагдах энэ тэмцээнд оролцох багуудын тооноос хамаарч холимог эсвэл хасагдах системийг сонгох юм. Ивээн тэтгэгчдийн тэмцээний алтан медаль хүртсэн баг тамирчид нэг сая төгрөгийн шагнал, шилжин явах цомын эзэн болох бол мөнгөн медаль хүртсэн баг 800,000, хүрэл медаль хүртсэн баг 500,000 төгрөгийн шагнал авах юм байна. Тэмцээний бүртгэл ирэх 3-р сарын 9-ний 18 цагт өндөрлөх юм байна.

0 сэтгэгдэл байна.