Дуулиан 2020
22
2016.02.27. 13:57 548 0

“Дуулианы эзэд” Санхүүгийн боловсролтой болж байна

"Дуулиан 2020” тэмцээний 10 жилийн ойн хүрээнд  "Дуулиан” –ы үсэг тус бүрээр "Эрүүл зөв нийгэм-Зөв иргэн”-ийг чиглэсэн Нөлөөллийн жилийн бүтээлч 7 сарын үйл ажиллагааны хүрээнд олон талын  ажлыг зохион байгуулж байгаа юм. Энэ сард Л үсэг буюу Лимитийн сар тохиож байгаатай холбогдуулан Хас Банкнаас санаачилан байгуулсан Хөгжлийн Алтан Сан  Холбоо, Хадгаламжийн Даатгалын Корпораци, "Их Талын Дуулиан” ТББ-тай хамтран Санхүүгийн боловсрол олгох Тэмүүлэл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хүрээнд Дуулиан 2020 тэмцээнл оролцож байгаа өсвөрийн 800 гаруй тамирчдад санхүүгийн боловсрол олгож, мөнгөний үнэ цэнэ, оновчтой зарцуулах, хадгаламж хэрхэн үүсгэх зэрэг  анхан шатны мэдлэг боловсролыг олгож байгаа юм. Тэмүүлэл хөтөлбөрийг анх Хас Банк 2009 оноос хэрэгжүүлж энэ хугацаанд өнөөдрийг хүртэл нийт 40,000 гаруй хүүхэд  залуусыг хамруулаад байна. Энэ оноос эхлэн уг хөтөлбөрийг ЕБС-ийн ахлах ангийн сургалтын хөтөлбөрт албан ёсоор оруулж, Монгол хүүхэд бүр санхүүгийн боловсрол эзэмших эхлэлийг нь тавьсан юм. Энэ долоо хоногт "Дуулиан 2020” тэмцээнд оролцож байгаа  Улаанаатар хотын Сонгино Хайрхан дүүргийн сургуулиудад Тэмүүлэл хөтөлбөр хүрсэн бол ирэх долоо хоногт энэ хөтөлбөр Хан-Уул, Баянгол дүүргүүдэд хэрэгжих  юм байна.

“Дуулианы эзэд” Санхүүгийн боловсролтой болж байна

“Дуулианы эзэд” Санхүүгийн боловсролтой болж байна

“Дуулианы эзэд” Санхүүгийн боловсролтой болж байна

0 сэтгэгдэл байна.