Дуулиан 2020
22
2015.12.28. 00:43 452 0

“Дуулиан 2020” тэмцээний дүүргийн аваргууд тодорлоо

10 дах удаагийн "Дуулиан 2020” тэмцээний 2-р шат буюу дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд  нийслэл хотын 3000 гаруй өсвөрийн хөлбөмбөгчид оролцож ур чадвараа сорин өрсөлдсөн юм. Энэ сарын 25-26-ний хооронд нийслэл хотын Чингэлтэй, СонгиноХайрхан, Баянзүрх дүүргийн аваргуудыг тодруулах тоглолтууд болсон юм. Үүгээр Чингэлтэй дүүргийн бяцхан хөлбөмбөгчдөөс 72-р сургуулийн 11 хүртэлх насны баг аваргын алтан медалийг хүртсэн бол мөнгөн медалийг 23-р сургуулийн баг, хүрэл медалийг 17-р сургуулийн баг тус тус хүртлээ.  Энэ насны ангилалын 4-р байрыг 57-р сургуулийн баг тамирчид эзэлж, дараачийн шатанд өрсөлдөх эрхтэй боллоо. Энэ жилийн "Дуулиан 2020” тэмцээнд Чингэлтэй дүүргийн 5, 24-р сургуулийн баг тамирчид оролцоогүй, хамгийн цөөн сургууль оролцжээ. 13 хүртэлх насны ангилалын аваргын алтан медалийн төлөө 23, 17-р сургуулийн баг тамирчид өрсөлдснөөс 23-р сургуулийн баг алтан медаль хүртлээ. Хүрэл медалийг 117-р сургуулийн баг, 4-р байрт 57-р сургуулийн баг тус тус шалгарлаа. 15 хүртэлх насны ангилалын аваргаар 37-р сургуулийн баг тамирчид шалгарч, удаах байруудад 72, 17-р сургуулийн баг, 4-р байрт 23-р сургууль, 5-р байрт 57-р сургуулийн баг тамирчид  эзэлсэн байна. Хамгийн хүчтэй өрсөлдөөн явагддаг 17 хүртэлх насны ангилалд 72-р сургуулийн баг аваргын алтан медалиар энгэрээ чимсэн бол 23-р сургууль мөнгө, 17-р сургууль хүрэл, 4-р байрт 117-р сургуулийн баг тамирчид шалгарч, хотын аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болж, шинэ оноо угтлаа. СонгиноХайрхан дүүргийн хөвгүүдийн 11 хүртэлх насны ангилалын аваргаар 107-р сургууль, мөнгөн медалийн эздээр 104, хүрэл медалийн эздээр 65, 4-р байрт 106-р сургуулийн бяцхан хөлбөмбөгчид шалгарлаа. Тэгвэл энэ насны ангилалын охидын аваргаар 107, мөнгө 106, хүрэл 65-р сургуулийн баг тамирчид хүртсэн амжилт гаргалаа. 13 хүртэлх насны ангилалд 107-р сургуулийн баг тамирчид бусдыгаа манлайлсан бол 106-р сургуулийн баг тамирчид удаалж, 12-р сургуулийн баг хүрэл медалийн эзэд болсон байна. Энэ насны ангилалын 4, 5-р байрт 82-р сургуулийн 1-р баг, 65-р сургуулийн багууд тус тус шалгарлаа. Хөвгүүдийн 17 хүртэлх насны ангилалын аваргаар 123-р сургуулийн баг, 106-р сургуулийн баг мөнгө, 9-р сургуулийн баг хүрэл, 123-р сургууль 4, Ирээдүй цогцолбор сургуулийн баг 5-р байрт шалгарсан амжилтаар шинэ оноо угтаж байна. Багийн нийлбэр дүнгээр СонгиноХайрхан дүүргийн аваргаар 107-р сургууль шалгарч, удаах байруудад 65, 104-р сургуулийн баг тамирчид үржээ. "Бид Дуулианы эзэд” уриатай "Дуулиан 2020” тэмцээний 3-р шат буюу нийслэл хотын аварга шалгаруулах тэмцээн 2016 оны 1-р сарын 15-наас эхэлнэ.

0 сэтгэгдэл байна.