Дуулиан 2020
22
2016.04.26. 18:49 1 153 0

“Дуулианы эзэд” тодорчээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар Хотын захирагчийн дэмжлэгтэй Монголын Хөлбөмбөгийн холбоо, Нийслэлийн Биеийн Тамир Спортын Газар, Нийслэлийн Боловсролын Газартай хамтран "Их талын Дуулиан” ТББ-аас 10 дах жилдээ зохион байгуулагдаж байгаа "Дуулиан 2020” өсвөрийн хөлбөмбөгчдийн футзалны аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтууд  энэ амралтын өдрүүдэд явагдаж, шилдэгүүдээ тодрууллаа. Хамгийн өргөн хүрээг хамарч чаддаг энэ тэмцээний эхний шат 2015 оны 9-р сард эхэлж,  оны өмнөхөн дүүргийн аварга шалгаруулах  шатны тэмцээн өндөрлөсөн юм. "Бид Дуулианы Эзэд” уриатай тэмцээний 3 дах шатанд 176 багийн 2000 гаруй өсвөрийн тамирчид 4 насны ангилалаар  хотын аваргын алтан медалийн төлөө өрсөлдсөн.  Ингээд хотын аварга шалгаруулах тэмцээний дүнгээс танилцуулахад:
10 дах удаагийн "Дуулиан 2020” тэмцээний охидын 11 хүртэлх насны ангилалын аваргаар English School of Mongolia  сургуулийн баг шалгарч, ЧингисХаан Банк ивээн тэтгэгчтэй 85-р сургуулийн баг мөнгө, БСБ Сервисийн 79-р сургуулийн баг хүрэл медаль хүртсэн амжилт гаргалаа. Энэ насны ангилалд шилдэг тоглогчоор English School of Mongolia  сургуулийн тоглогч Э. Соргударь шалгарсан бол шилдэг хаалгачаар 33-р сургуулийн Б. Маргад,  мэргэн буучаар 85-р сургуулийн Ч. Номун нар  тодорчээ.
Хөвгүүдийн энэ насны ангилалын аварга багаар Хас Банкны Оюуны Ундраа цогцолбор сургуулийн баг тодорсон бол мөнгөн медалийг English School of Mongolia  сургуулийн баг хүртэж, хүрэл медалийг Ард Санхүүгийн Нэгдлийн ивээн тэтгэсэн 102-р сургуулийн баг хүртлээ. Энэ насны ангилалын шилдэг тоглогчоор ESM  сургуулийн Б. Амарсанаа шалгарч, өөрийн спортын их амжилтын гараагаа эхлүүллээ. Тэгвэл энэ насны ангилалын шилдэг хаалгачаар Оюуны Ундраа цогцолбор сургуулийн Б. Золжаргал, мэргэн буучаар 102-р сургуулийн Г. Төгөлдөр нар тодорч, дэлхийн топ спорттой сэтгэл зүрхээ холбох эхний алхамуудаа хийлээ.
Охидын 13 хүртэлх насны ангилалд Тэнгэр Даатгал ивээн тэтгэгчтэй 84-р сургуулийн баг манлайлж, Ард Даатгалын 107-р сургуулийн баг, Бумо компанийн 34-р сургуулийн баг тус тус удаалсан байна. Энэ насны ангилалын шилдэг тоглогчоор 33-р сургуулийн М. Алтантуул, шилдэг  хаалгачаар 107-р сургуулийн Я. Анужин, мэргэн буучаар 85-р сургуулийн Д. Удвал нар шалгарлаа.
Энэ насны ангилалын хөвгүүдийн алтан медаль Номын Хишиг  компанийн 52-р сургуулийн 1-р багийнханд очлоо. Мөнгө медалийг Хас Банкны Оюуны Ундраа цогцолбор сургуулийн баг тамирчид хүртсэн бол хүрэл медалийг Сэлба Сервисийн 41-р сургуулийн баг хүртжээ. 10 дах удаагийн "Дуулиан 2020” тэмцээний хүрэл медальт 41-р сургуулийн Б. Мөнхдэмбэрэл  шилдэг хаалгачаар тодорсон бол 52-р сургуулийн Б. Бат-Эрдэнэ шилдэг тоглогчоор, Оюуны Ундраа цогцолбор сургуулийн Г. Буяннэмэх  мэргэн буучаар шалгарч  үе тэнгийнхнээ манлайллаа.
Охидын 15 хүртэлх насны ангилалын аварга багаар Делойтте Онч компанийн ивээн тэтгэсэн 28-р сургуулийн баг шалгарч, Хас Банк ивээн тэтгэгчтэй Амгалан цогцолбор  сургууль, Ард Даатгалын 107-р сургуулийн баг тамирчид удаалсан байна. Энэ насны ангилалын шилдэг тоглогчоор 28-р сургуулийн Б. Ариунжаргал шалгарсан бол шилдэг хаалгачаар 107-р сургуулийн Ж. Уянга, мэргэн буучаар Амгалан цогцолбор сургуулийн Энхзаяа нар  тодорч, амжилтынхаа түүхийг бичиглэлээ.  Энэ насны хөвгүүдийн алтан медалийг Худалдаа   Хөгжлийн банкны 14-р сургуулийн баг хүртсэн бол мөнгөн медалийг Делойтте Онч компанийн 28-р сургуулийн баг, хүрэл медалийг Хас Банкны Оюуны Ундраа цогцолбор сургуулийн баг тамирчид хүртлээ. Шилдэг тоглогчийн шагналыг 28-р сургуулийн Ц. Мөнхтөгөлдөр, шилдэг хаалгачаар 14-р сургуулийн Б. Бат-Эрдэнэ, мэргэн буучаар 26-р сургуулийн Т. Хаш-Эрдэнэ нар шалгарчээ.
Охидын 17 хүртэлх насны ангилалын аваргаар БСБ Сервис компанийн 79-р сургуулийн баг  тодорч, удаах байруудад Миг Даатгалын 92-р сургууль, Сэлба Сервисийн 41-р сургуулийн багууд орсон байна. Энэ насны ангилалын шилдэг тоглогчоор 92-р сургуулийн Г. Шинэцэцэг, шилдэг хаалгачаар 107-р сургуулийн А. Цэрэндолгор, мэргэн буучаар 41-р сургуулийн Т. Энх-Амгалан нар тодорлоо. Хамгийн ширүүн өрсөлдөөнтэй, уран гоё тоглолтыг үзүүлж чаддаг хөвгүүдийн 17 хүртэлх  насны ангилалын аваргаар Хас Банкны 2-р сургуулийн баг тамирчид шалгарлаа. Энэ багийн ахлагч Б. Тэмүүлэн шилдэг тоглогчоор шалгарч, өмнөх жилийн амжилтаа ахиуллаа. Мөнгөн медалийг  Шинэ Монгол сургуулийн баг хүртсэн. Өнгөрсөн жилийн аварга 20-р сургуулийн баг энэ жил хүрэл медаль хүртэж, багийн ахлагч А. Тэмүүжин мэргэн буучаар шалгарлаа. Энэ насны ангилалын шилдэг хаалгачаар Шинэ Монгол сургуулийн Б. Буянтогтох тодорсон байна.  Өсвөрийн хөлбөмбөгчдийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтын үеэр шилдэг хөгжөөн дэмжигчдийг шалгаруулдаг уламжлалтай.  Монголын хөлбөмбөгийн холбооны футзалны ордонд болсон энэ  удаагийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг хөгжөөн дэмжигчээр 52-р сургуулийнхан тодорчээ. "Дуулиан 2020” тэмцээний шударга  тоглогчоор 26-р сургуулийн Д. Энхмаа тодорч, Шилдгийн шилдэг тоглогчоор 14-р сургуулийн Н. Содбилэг шалгарч шинэ өнгө төрхийг авчирлаа.

“Дуулианы эзэд” тодорчээ

“Дуулианы эзэд” тодорчээ

“Дуулианы эзэд” тодорчээ

“Дуулианы эзэд” тодорчээ

“Дуулианы эзэд” тодорчээ

“Дуулианы эзэд” тодорчээ

“Дуулианы эзэд” тодорчээ

“Дуулианы эзэд” тодорчээ

“Дуулианы эзэд” тодорчээ

0 сэтгэгдэл байна.