Онцлох мэдээ
22
2016.05.27. 16:33 718 0

АСЕМ-ийн төлөөлөгчид Монгол дээлээр гоёно

Энэ жилийн 7-р сард  Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо болох АСЕМ-ийн дээд хэмжээний 11 дэх удаагийн чуулга уулзалтанд оролцогчдод Монгол үндэсний дээл хувцас бэлэглэхээр болжээ. Энэ хүрээнд уламжлалт дээл хувцасны чиглэлээр үйл ажиллагаа явуулж  байгаа аж ахуйн нэгжүүдэд төлөөлөгчдөд зориулсан хувцасны загвар, үнэ, үйлдвэрлэх хүчин чадлын талаарх судалгааг явуулж эхэлсэн байна. Боломжийн үнэтэй, таатай нөхцөл саналд болгосон аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах асуудлыг Үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцэж сонгон шалгаруулалт хийх юм байна. Үүнээс гадна Үндэсний зөвлөл АСЕМ-ийн төлөөлөгчдөд зориулан 293 жолооч, 250 тээврийн хэрэгслэлийг бүртгэхээр болсон байна. Эдгээр автомашиныг Моннис Моторс компани импортоор оруулж ирэх юм. Харин АСЕМ-ийн чуулга уулзалт өндөрлөсний дараа тэдгээр тээврийн хэрэгслэлийг худалдаалахаар төлөвлөөд байгаа гэсэн мэдээлэл ирж байна.

0 сэтгэгдэл байна.