Онцлох мэдээ
22
2016.06.13. 17:17 216 0

Хуурамч Фейксбүүк хаягийг цагдаагийн байгууллага хаана

 Улс төрийн сонгуультай холбоотойгоор худал мэдээлэл тарааж, олон нийтийг төөрөгдөлд оруулах зорилгоор нээсэн фейсбүүкийн хуурамч хаягийг  Цагдаагийн Ерөнхий газар хаах болсон байна.  Цагдаагийн Ерөнхий газар  энэ асуудалтай холбоотой гэрээг Фейсбүүкийн Захиргааны төвтэй байгуулсан байна. Ингэхдээ цагдаагийн байгууллага зөвхөн тухайн хэрэглэгч улс төрийн ашиг сонирхолын хүрээнд хаяг нээж, ашигласан нь тогтоогдсон нөхцөлд тухайн хэрэглэгчийн хаягийг блоклох юм. Мөн фейсбүүкээр  аливаа  улс төрийн нам эвсэл, улс  төрчийн нэр хүндийг гутаан доромжилсон утга агуулгатай мэдээлэл хүлээн авагч нь цагдаагийн газарт гомдол гаргах боломжтой болж байна.

0 сэтгэгдэл байна.