Онцлох мэдээ
22
2016.07.1. 12:19 504 0

УИХ-ын анхдугаар чуулган ирэх 7 хоногт болно

 УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн үр дүнд бий болсон шинэ парламентын анхдугаар чуулган ирэх 7 хоногт болно. Хуулиараа Монгол улсын Ерөнхийлөгч анхдугаар чуулганы товыг зарлах ёстой. Сонгуулийнг Ерөнхий Хороо өнөөдөр 2016 оны УИХ-ын сонгуулиар ялалт байгуулсан  сонгогдогчдын нэрсийг Ерөнхийлөгчид өргөн барих юм. Ингэснээр Ерөнхийлөгч анхдугаар чуулганы товыг зарлан мэдээлэх боломжтой болох юм. Анхдугаар чуулганаар шинэ гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, УИХ-ын дарга, дэд даргыг сонгох, байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж байнгын хорооны даргыг сонгох зэрэг асуудлыг хэлэлцдэг. Мөн Ерөнхий сайдын томилгоо болон Засгийн газрын бүтэц ямар байх тухайд хэлэлцэх боломжтой юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "УИХ-ын анхдугаар чуулганыг сонгууль явуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Ерөнхийлөгч, бусад чуулганыг УИХ-ын дарга товлон зарлана" хэмээн заажээ.

0 сэтгэгдэл байна.