Онцлох мэдээ
22
2016.07.26. 14:43 439 0

Төмөр замын ослоор ОХУ-д нөхөн төлбөр төлнө

Энэ сарын 22-23-ны шилжих шөнө Дархан өртөөнд ОХУ-аас БНХАУ руу мод тээвэрлэж явсан 2504 дугаар галт тэрэг осолдож, 5 вагон замаасаа гарсан хэрэг явдлын талаар өнөөдөр Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгээс мэдээлэл хийлээ. Банз, гуалин, модон эдлэл ачиж явсан галт тэрэгний ослын  нарийн шалтгааныг одоогийн байдлаар  эцэслэн гаргаагүй байгаа юм байна. Дархан хотод 2 өдөр үргэлжлэн бороо орсноор төмөр зам уярч, эхний вагон нь замаасаа гарсан байх магадлалтай гэсэн дүгнэлтийг одоогийн бхйдлаар гаргаад байгаа юм байна. Арын залгаа чингэлэгнүүд эрчээрээ түрснээр 6 вагон замаасаа гарсан гэж үзэж байгаа юм байна. Осолдсон галт тэргийг сэргээн засварлах ажлыг яаралтай зохион байгуулж, энэ хугацаанд 6 вагонд тээвэрлэж явсан ачааг өөр галт тэргэнд шилжүүлэн тээвэрлэлт хийснээр БНХАУ-д  ачаа барааг хугацаанд нь хүргүүлсэн,  40 метр замыг 7,8 сая төгрөгөөр засварласнаар одоо төмөр замын үйл ажиллагаа саадгүй болсон гэж хэвлэлийн бага хурлын үеэр албаныхан мэдээлсэн юм. Галт тэрэг нь 1980-1997 онд ашиглалтанд орсон, ОХУ-ын өмч байсан учраас манай улс тус улсын талд нөхөн төлбөр олгохоор болж байгаа юм байна. ОХУ-аас ашигласан жилтэйгээ хамааруулан учирсан хохиролоо тодорхойлдог. Энэ асуудлаар манай улсад мэдээллээ ирүүлсний дараа нөхөн төлбөрийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм байна. Харин БНХАУ-ын талд ачааг хугацаанд нь хүргэсэн учраас тус улсын талд ямар нэгэн төлбөр төлөхгүй гэж албаныхан мэдээллээ.

0 сэтгэгдэл байна.