Онцлох мэдээ
22
2016.09.15. 10:52 416 1

Орос, Хятадыг холбох хамгийн товч зам Монгол

Гурван улсыг холбосон транзит тээвэр Монгол улсын хувьд 2 дах Оюу Толгой болно. Мягмар гаригт Улаанбаатар хотноо эхэлсэн Монгол, Орос, Хятадын төмөр замын  транзит тээврийн хөгжлийн тухай асуудлаарх 3 талт хуралдааны төлөөлөгчид ингэж үзэж байна. Үүнээс өмнө 3 талын төрийн тэргүүн нар Ташкент хотноо эдийн засгийн корридор байгуулах асуудлаас улбаалан төмөр замын транзит тээврийг хөгжүүлэхээр болсон юм. Энэ удаагийн хуралдаанд төмөр замын хөгжилд хамтран ажиллах, хөрөнгөө оруулах хүсэл сонирхолтой хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцсон юм. Уулзалтанд   тэдгээр хувийн хэвшлийн нэг, Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замыг барих төслийн ажлыг гүйцэтгэж байгаа  Нортерн Рейлвейс, Замын –Үүд Эрээний чиглэлд шингэрүүлсэн хий дамжуулах терминалын барилгын ажлыг гүйцэтгэх сонирхолоо илэрхийлсэн Оросын Сибур компанийн төлөөлөгчид ч оролцож байр сууриа илэрхийлсэн юм. Монгол улсын зам тээврийн хөгжлийн яамны сайдын зөвлөх Ё. Манлайбаяр төслийн баримт бичгүүдийг ирэх 10-р сарын 20-нд Улаанбаатар хотноо болох 3 улсын зам тээврийн  сайд нарын уулзалтаар баталж гарын үсэг зурна гэсэн мэдээллийг өгсөн юм. "Төмөр замын транзит тээвэр манай улсад ихээхэн ач холбогдолтой. Хэрвээ Улаанбаатарын төмөр замаар дамжин өнгөрөх  транзит ачаа тээврийн хэмжээ 80-90 сая  тоннд хүрч чадвал манай улс 2 дах Оюу Толгойтой болно гэсэн үг” гэж Ё. Манлайбаяр өгүүлсэн юм.  Эдийн засгийн корридорыг байгуулах хөтөлбөрт Эрдэнэт хотыг Оросын хилийн боомттой холбох төмөр замын барилгын ажил, Монгол улсын хойд болон баруун хэсэгт шинээр төмөр зам тавих зэрэг асуудал тусгагдаад байгаа юм. Эдгээр төмөр замуудыг тавьснаар Монголын нутаг дэвсгэрээр Орос, Хятадын бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх, Алс Дорнодын боомтуудад хүргэх боломж нь бүрдэх юм. Энэ хүрээнд 2016-2020 оны хооронд Эрдэнэт-Овоот, Богдхаан төмөр зам, Хөөт-Бичигтийн төмөр замыг хөгжүүлэх хөтөлбөрийг засгийн газар батлаад байгаа юм.

1 сэтгэгдэл байна.

zochin
2016.09.15 15:33
ene ih ashigtai yum bishuu aan