Онцлох мэдээ
22
2016.01.8. 15:22 550 0

Зориулалтын бус газарт машинаа тавьбал

Нийслэл хотын автозамын түгжрэлийг бууруулах, зам тээврийн аюулгүй байдлыг хангах, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол улсын Замын Хөдөлгөөний дүрэмд хориглосон газарт, бусдын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслэлийг энэ оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн 08:00-20:00 цагийн хооронд зөөж шилжүүлэхийг уг тогтоолд тусгасан юм. Уг тогтоолоор зөөж тээвэрлэгдсэн  тээврийн хэрэгслэлийг овроос нь шалтгаалан өөр өөр  төлбөртэй ноогдуулахаар болж байгаа юм. Өөрөөр хэлбэл суудлын автомашиныг зөөж  шилжүүлэх төлбөр 60,000 төгрөг, том оврын, автобус 90,000  төгрөг, мотоцикльд 30,000 төгрөгийн үйлчилгээний төлбөр ноогдуулна. Харин түр саатуулах хашаа, байрны төлбөр нь нэг хоногийн 3000-20000 төгрөгийн үнэтэй байх юм байна. Үүнд хамгийн бага нь мотоцикль 3000, суудлын автомашин 5000, 5 тонн хүртэлх жинтэй ачааны, 40 хүний суудалтай автобус 10000, хүнд даацын автомашин, том оврын автобус 15000, тусгай зориулалтын том оврын тээврийн хэрэгслэл 20,000 төгрөгийн төлбөртэй байхаар тус тус тусгажээ.

0 сэтгэгдэл байна.