Онцлох мэдээ
22
2016.11.22. 10:14 663 0

Казакстан улс 10 сая ам долларын өрөө төлнө

Монгол улсаас зэсийн баяжмал худалдан авсан санхүүгийн төлбөрийг Казакстан улсаас авахаар болсон тухай Монгол улсын Гадаад хэргийн сайд Ц. Мөнх-Оргил мэдээллээ. Эрдэнэт үйлдвэрээс 10 сая ам долларын үнэ бүхий зэсийн  баяжмал худалдан авсан боловч дампуурсан гэгдэх Казакстаны аж ахуйн нэгжийн нэр өдгөө ч бүрхэг байна. Дампуурсан компанийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр худалдан авсан  шинэ компанийн удирдлагууд энэ өрийг төлөхөөс татгалзсан учир Эрдэнэт үйлдвэрийнхэн Монголын засгийн газарт ханджээ. Гадаад хэргийн сайд Ц. Мөнх-Оргил Казакстаны талтай яриа хэлэлцээ хийж байгаа ойрын хугацаанд тус улсын аж  ахуйн нэгж өрөө төлнө гэдэгт итгэж байна гэсэн хариу өгсөн юм. Гэхдээ яриа хэлэлцээний явцаас мэдэгдэж байгаагаар Казакстаны тал төлбөрийн хугацаа хойшлуулсны алданги тооцуулахгүй буюу бараа бүтээгдэхүүний үндсэн үнийг л төлөхөөр болоод байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт компани зөвхөн зэсийн баяжмалын 10 сая ам долларын төлбөрийг л Казакстаны талаас авахаар болж байна

0 сэтгэгдэл байна.