Онцлох мэдээ / Зөвлөгөө
22
2016.11.23. 15:53 249 0

Дээрхийн гэгээн 14-р Далай ламын айлдсан сургаалиас...

Улаанбаатар хотноо морилон саатсан Дээрхийн гэгээн 14-р Далай лам сүсэгтэн олонтой уулзах үеэрээ айлдсан сургаалийн товчлол:
Сайхан сэтгэл бидний айдсыг дарангуйлж, итгэлийг нэмж, дотоод хүчийг нээдэг билээ
 
Сайхан сэтгэл, зүрх, хайр үгүй бол ямар ч гоёл чимэглэл үнэгүй билээ
Миний шүтлэг тун энгийн. Энэ бол энэрэх нигүүлсэх дүүрэн сэтгэл
Таны дайсан таныг хатуужилтай, хүлээцтэй болоход бусдаас илүү тусалдаг
Бэрхшээлийг мөнгө, хүч шийдэхгүй. Эхлээд өөрийнхөө  зүрх сэтгэл дэх бэрхшээлээсээ хагацаж сурах хэрэгтэй
Таны хүсч байгаа зүйл таньд хэрэгцээгүй болох үе бий
Бидний амьдралын мөнхийн зорилго-Аз жаргал
Жижигхэн маргаанаас их нөхөрлөлөө бүү сэвтээ
Хүний ертөнцөд амжилтын төлөө хэтийдэн  мэрийх хэрэггүй, дэлхийд энх тайванч, бүх бие сэтгэлийг нигүүлсэгч, эдгээгчид л хэрэгтэй
Таны ухаан бодол тайван, хайр энэрэлээр дүүрэн бол айдас, үзэн ядалт аяндаа алга болно
Өдөр бүр, нэг хором ч гэсэн өөрөө өөртэйгөө ярилцаж сур
Сайхан сэтгэл гэр бүлийн нэгдмэл байдлын гол түлхүүр нь байдаг
Эхлээд бэлэглэж сур дараа нь бэлэг хүлээж суу
Жилдээ нэг удаа өмнө нь очиж байгаагүй газраа очиж үз
Өөрт  байсан бүх зүйлээ алдсан бол алдаанаасаа суралц, дахиад давтахгүйг хичээ
Аз жаргал, амар амгаланд хүрэхийн тулд бүх амьд амьтныг нигүүлсэж өршөө
Өөрийнхөө дотоод сэтгэлийг ариусгаж чадахгүйгээр гадаад ертөнцийг ариусгаж үл чадна
Илэн далангүй байх, нигүүлсэх сэтгэл нь сэтгэлийн хөдөлгөөн биш
Хөрштэйгөө сайн харилцаатай бай. Эндээс таны аз жаргал шалтгаалдаг

0 сэтгэгдэл байна.