Онцлох мэдээ / Уул уурхай
22
2016.12.1. 10:41 137 0

Уул уурхайн салбарын хамтын ажиллагаагаа нягтаруулна

Өчигдөр Монгол улс Ихбритани улстай уул уурхайн салбарт хамтран ажиллах, технологи, туршлага харилцан солилцох, Өмнөговь дахь Рио Тинтогийн зэсийн ордын үйл ажиллагааг нэмэгдүүлэх хүрээнд 2 талын харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа. Лондон хотноо болсон уул уурхайн аж үйлдвэрийн салбарынхны хуралдааны үеэр харилцан ойлголцлын санамж бичигт талууд гарын үсэг зурсныг "салбарын хамтын ажиллагааг илүү нягтаршуулах бэлтгэл ажлыг хангасан явдал” хэмээн үнэлж байгаа тухай Ихбританийн хэвлэлийнхэн онцолжээ. Түүнчлэн Олон улсын худалдааны департаментын талаас энэ хамтын ажиллагааны харилцан ойлголцолын санамж бичигт технологи, боловсрол, мэргэжилтнүүдийг бэлтгэх зэрэг асуудал тусгагдсан нь сайшаалтай гэсэн дүгнэлт өгсөн байна. Өнгөрсөн 6-р сард Ихбританийн иргэд Европын Холбооноос гарах тухай шийдвэрт хүрсний дараагаар Ихбританийн засгийн газар худалдааны шинэ түнштэй болох,  дэлхийн хэд хэдэн улстай худалдааны гэрээ байгуулах асуудалд анхаарах болсон юм. Энэ хүрээнд Монгол улстай уул уурхайн салбарт хамтран ажиллах харилцан ойлголцолын санамж бичгийг байгуулжээ. 3 сая хүн амтай, 20 тэрбум орчим ам долларын эдийн засгийн эргэлттэй Монгол улсын түүхий эд тэр дундаа коксжих  нүүрс өнгөрсөн жил төсвийн дийлэнх хэсгийг бүрдүүлжээ. Ашгийн хэмжээ  ойролцоогоор 200 хувь хүрсэн учраас Англи Австралийн Рио Тинто компанийн  Оюу Толгойн зэсийн уурхайгаас хүртэх ашгийн хэмжээ нэмэгдэнэ гэдэгт найдаж байна гэж Британийн хэвлэлийнхэн онцолжээ.  Энэ жилийн 6-р сард Рио Тинто Оюу Толгойн зэсийн далд уурхайн бүтээн байгуулалтын чиглэлээр 5,3 тэрбум ам долларын хөрөнгө оруулалтын зээлийг олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас  авсан.  5-7 жилийн туршид барилга байгууламжийн бүтээн байгуулалтыг хийж чадвал цаашид гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх боломжтой болно гэж үзэж байгаа юм. Рио Тинто зэсийн ордоос Монголын эдийн засагт 30 хувийн хөрөнгө оруулалтыг бүрдүүлнэ гэсэн тооцоог хийж байсан боловч энэ нь манай улсын эдийн засагт ойрын хугацаанд орж ирэхгүй. Өөрөөр хэлбэл, 2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээгээр эхний ээлжинд хөрөнгө оруулагчид зардлаа нөхөж, үүний дараагаар Монгол улсын засгийн газар зэсийн ордын өөрийн эзэмшлийн 34 хувийн ноогдол ашигийг хүртэх  юм. Харин экспортын гол бүтээгдэхүүний нэг болсон нүүрсний экспортын хувьд энэ жил Хятад улс руу 20 сая тонн коксжсон нүүрс гаргахаар төлөвлөөд байгааг Лондон хотноо болсон хурлын үеэр Монголын төлөөлөгч өгүүлж байсан юм.

0 сэтгэгдэл байна.