Онцлох мэдээ / Улс төр
22
2016.12.6. 14:45 0 0

БНХАУ худалдааны дүрмээ өөрчилжээ

Дээрхийн гэгээн 14-р Далай лам Монгол улсад морилсны дараагаар БНХАУ-ын засгийн газар Монгол улстай хийх худалдааны эргэлтийн дүрэмдээ өөрчлөлт орууллаа. Буддын шажны тэргүүн Далай ламыг БНХАУ-ын засгийн газар салан тусгаарлах  үзэл санааг дэлгэрүүлэгч этгээд хэмээн цоллож, 2 талын харилцаанд уршиг татаж мэдэх айлчлалыг цуцлахыг шаардаж байсан юм. Айлчлалын дараахан 2 талын харилцаанд багагүй сэв суулгасан гэсэн мэдэгдлийг тус улсын гадаад хэргийн яамнаас хийж байсан. Энэ удаа худалдааны хүрээнд тавигдаж байгаа хориг арга хэмжээнд нэн тэргүүнд нүүрс, нефтийн олборлолт явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд нөлөөлөх хандлагатай байна. Түүнчлэн Монгол улс хийгээд Өвөр Монголын Өөртөө  Засах орны хилээр нэвтэрч байгаа ямар ч төрлийн ачаа бараа тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслэлд нэг тонн нь 8 юаний татвар ноогдуулах, транзит тээврийн татварыг 10 юань болгон нэмэгдүүлж байна. Үнэ цэнэтэй металл, зэсийн баяжмалын экспортонд нэг тонн нь 10,000 гаруй юаний татвар ноогдуулахаар болж байна. Хятадын талаас  гаргаж байгаа шинэ дүрэм нь энэ жилийн 12-р сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөхөөр болсон гэсэн мэдээллийг холбогдох байгууллагаас өгчээ. Гашуун Сухайтын хилийн боомтоор өдөртөө 900 орчим ачааны машин зорчиж, Хятад улс руу сардаа 133,000 тонн зэсийн баяжмалыг экспортлодог гэсэн тооцоо судалгаа байдаг. Хятадын талаас тогтоосон шинэ дүрмийн дагуу зэсийн баяжмал экспортлож байгаа аж ахуйн нэгжүүд 133 сая юаний татварыг төлөх шаардлагатай болж байгаа юм.

0 сэтгэгдэл байна.