Онцлох мэдээ / Уул уурхай
22
2016.12.6. 16:15 231 0

Оюу Толгой зэсийн экспортоо зогсоолоо

Оюу Толгой уурхай БНХАУ-руу гаргах  зэсийн баяжмалын экспортоо зогсоосон гэсэн мэдээллийг өгч байна. Энэ нь Бээжингийн талаас  тавих болсон шинэ худалдааны шаардлага дүрэмтэй холбоотой юм байна. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын тал нүүрс болон зэсийн баяжмал тээвэрлэж байгаа ачааны тэрэг  Монгол Хятадын хилийн боомтоор нэвтрэхдээ заавал нэг цуваагаар орох ёстой гэсэн шаардлага тавьсан юм. Энэ шийдвэр нь Монгол улсын гол түүхий эдийн экспортлогчид  тээврийн болон  хил гаалийн ачаалал дарамтыг нэмэгдүүлэх болсон гэж холбогдох албаныхан үзэж байна. Уг шийдвэрийн улмаас Оюу Толгой компани Хятад улс руу  бүтээгдэхүүн экспортлох үйл ажиллагаагаа хэдэн өдрөөр цуцлах шаардлагатай болжээ.

0 сэтгэгдэл байна.