Онцлох мэдээ / Нийгэм
22
2016.12.8. 10:58 171 0

Шар үнэмлэхээ солиулахыг анхаарууллаа

Жолооны шар үнэмлэхний хугацаа нь дууссан иргэд ирэх гуравдугаар сард багтаан заавал шинэчлэх шаардлагатайг Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвөөс анхаарууллаа. Тодруулбал, 2006 оноос өмнө жолооч болж, шар үнэмлэх авсан жолооч нар 2016 он болон 2017 оны эхний улиралдаа багтаж солиулах үүрэгтэй. 2007 болон 2008 оных нь 2017-2018 ондоо багтаж солиулах юм байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар шар үнэмлэх нь нэгэнт хүчингүй болсон тул тухайн үнэмлэхтэй жолоо барих эрхгүй юм. Харин шар үнэмлэхээ солиулахын тулд жолооч нар иргэний үнэмлэхээ шар үнэмлэхтэйгээ хамт нэг цаасан дээр хэвлээд мөнгө тушаасан баримтаа авч очих учиртай. Мөн Төрийн сан 900012408 гэсэн дансанд жолооны үнэмлэхийн 12 мянга 500 төгрөг тушаана. Энэ мөнгийг арилжааны аль ч банкаар тушааж болох юм. ЦЕГ-ын Линцензийн төвөөр хугацаа нь дууссан үнэмлэхээ шинэчлүүлэхээр олон иргэн хандаж эхэлсэн байна. Иймээс тус төв өмнө нь ажлын тав хоногт гаргадаг байсан жолооны үнэмлэхийг 2-3 долоо хоногийн дотор гаргах болжээ. Гэхдээ шинэ үнэмлэх нь хэвлэгдээд гартал жолоодох эрхийн шар үнэмлэхийг замын цагдаа хураахгүй аж. Өөрөөр хэлбэл, жолооч нар үнэмлэх нь хэвлэгдэж гарсны дараа шар үнэмлэхээ хураалгаад шинэ хүчин төгөлдөр үнэмлэхээ ашиглаж эхлэх юм. Шар үнэмлэхээ солиулахын тулд иргэд заавал ЦЕГ-ын Лицензийн төвд хандах шаардлагагүй. Орон нутаг болоод нийслэлийн алслагдсан дүүргийн оршин суугчид Замын цагдаагийн тасгаараа дамжуулан үнэмлэхээ солиулан авч болохыг эх сурвалж мэдээллээ. Эх сурвалж: News.mn

0 сэтгэгдэл байна.