Онцлох мэдээ / Улс төр
22
2016.12.15. 14:06 323 0

МАН ОХУ-ын Нэгдсэн Орос намтай хамтран ажиллахаар болжээ

Монгол Ардын Нам ОХУ-ын Нэгдсэн Орос намтай хамтран ажиллах гэрээнд Нэгдсэн Орос намын Дээд зөвлөлийн дарга Борис Грызлов, МАН-ын дарга М. Энхболд нар гарын үсэг зурлаа. 2 намын хооронд 2010 онд хамтран ажиллах гэрээ байгуулж байсан түүхтэй юм. "МАН-ын даргатай уулзаж байгаадаа туйлын баяртай байна. Манай 2 улс ойрын хөрш, эртний харилцаатай. Дэлхийн 2-р дайны үеэр Монгол улс манай улсыг дэмжин тусалж, фашизмын эсрэг дайнд ялалт байгуулахад  ихээхэн дэмжлэг  үзүүлж байсан билээ. Энэ түүхийг бид гүнээ хүндэтгэж, үнэлдэг билээ. Манай 2 улс эдийн засгийн хүрээнд хийгээд бусад зүйлсээр адил ашиг сонирхолтой. Ганцхан жишээ татахад өнгөрсөн жил манай 2 улсын хооронд хийгдсэн бараа бүтээгдэхүүний эргэлт шинэ мянганы эхэн үетэй харьцуулахад 6 дахин өссөн. Түүнчлэн энэ жилийн 6-р сард ОХУ, Монгол Улс, БНХАУ-ын удирдагчид төрөл бүрийн салбарт 30 гаруй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх эдийн засгийн корридорыг байгуулах тухай  асуудлаар санал нэгдсэн. Эдгээр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд  бүх түвшинд улс төрийн дэмжлэг шаардагдах нь гарцаагүй. Энэ хүрээнд тулгамдаж байгаа асуудлуудаар харилцан боломжтой гарц бий болгох хүрээнд нам хоорондын хамтын ажиллагааны гэрээг байгуулж байна” гэж Нэгдсэн Орос намын дээд зөвлөлийн тэргүүн Грызлов өгүүлжээ. МАН-ын дарга ОХУ-д өнгөрсөн 9-р сард болсон парламентийн сонгуулиар Нэгдсэн Орос нам дийлэнх олонхи суудал эзэлж ялалт байгуулсан явдалд баяртай байгаагаа илэрхийлээд МАН, Нэгдсэн Орос намын хамтын  ажиллагаа 2 улсын  цаашдын харилцааг хөтлөх болно гэсэн байна.

0 сэтгэгдэл байна.