Онцлох мэдээ / Эдийн засаг
22
2016.12.19. 12:07 471 0

Энэтхэгийн тусламжаар газрын тос боловсруулах үйлдвэр барина

Энэтхэг улсын Экспорт Импортын банкнаас Монгол улсад зээлдүүлэх 1 тэрбум ам доллараар газрын тос боловсруулах үйлдвэр  байгуулахаар төлөвлөөд байна.  Төслийн хөрөнгө оруулалт нь нийтдээ 1 тэрбум ам доллар байх бол үүний 0,7 тэрбум ам долларыг боловсруулах үйлдвэрийн барилга байгууламжид, 264 сая ам долларыг газрын тос дамжуулах шугам тавихад зарцуулах юм. Монгол улс 250 сая тонн газрын тосны нөөцтэй гэсэн урьдчилсан тооцоо бий. Зүүн өмнөд бүсээс олборлогдож байгаа нийт газрын тосыг урд хөрш рүү  түүхийгээр нь экспортлодог. Монгол улсад импортлогдож байгаа нийт  шатахууны 90 хувийг ОХУ-аас авч байна. Газрын тос боловсруулах үйлдвэрийн газар 1,5 сая тонн бүтээгдэхүүнийг боловсруулах хүчин чадалтай байх юм.  560 сая тонн газрын тосыг Евро Стандартын 4,5 шатахуун, 670 сая тонн түүхий эдийг дизель түлш, 107 сая тонныг нь шингэрүүлсэн хий байдлаар боловсруулах юм байна.  Эхний хөрөнгө оруулалтаа 8-10 жилийн хугацаанд нөхөх газрын тос боловсруулах үйлдвэр жилдээ  1,2 тэрбум ам долларын орлоготой ажиллана гэсэн тооцоог хийгээд байна.

0 сэтгэгдэл байна.