Онцлох мэдээ / Эдийн засаг
22
2017.01.2. 11:25 325 0

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүллээ

Одоогоос 2 жилийн өмнө Үйлдвэрчний эвлэл, Засгийн газар, Ажил олгогчдын Холбоо  цалин хөлсний хэмжээг нэмэгдүүлэх гурван талт хэлэлцээ байгуулсан билээ.Энэ хэлэлцээрийн үр дүнд  Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс 240 мянган төгрөг буюу 25 хувиар нэмэхээр Засгийн газраас өнгөрсөн онд шийдвэрлэсэн. Тэгвэл энэхүү шийдвэр 2017 оны 1-р сарын 1-нээс  эхлэн мөрдөгдөж байгаа юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тусгай мэргэжил, боловсрол шаардагдахгүй энгийн ажил эрхэлж байгаа ажилтны авч байгаа цалингийн хамгийн бага хэмжээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчлөгдсөнөөр цалингийн дүнд өөрчлөлт орохгүй. Тиймээс дээрх шийдвэр зөвхөн цалингийн доод хэмжээгээр цалин хөлс авч байгаа ажилтнуудад хамаатай гэсэн үг гэж холбогдох албаныхан мэдээлж байна. Монгол улсад  ажиллаж буй нийт ажиллагсдын 7 орчим хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг гэсэн  судалгаа байдаг юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдснээр зарим төрлийн торгуулийн дүн нэмэгдэнэ гэсэн хардлага нийгэмд оршиж байна.

0 сэтгэгдэл байна.