Онцлох мэдээ / Эдийн засаг
22
2017.02.20. 15:34 483 0

Насны хишигийг олгож эхэлнэ

Энэ жилээс эхлэн хэрэгжиж байгаа ахмад настнуудад олгох Насны хишиг авах хүсэлтээ  103,000 гаруй ахмадууд гаргажээ.Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас аймаг, дүүргийн хөдөлмөр, халамж үйлчилгээний газруудад ахмадын насны хишигийг шилжүүлсэн гэсэн мэдээллийг өгч байна. Харьяа  хороо, дүүрэгтээ бүртгүүлж хүсэлтээ гаргасан ахмадууд Хаан, Төрийн Банк, Капитал банкны дансаараа насны хишгээ хүртэх юм байна. Улсын хэмжээнд 121,000 гаруй ахмад настнуудад насны хишиг олгор хүрээнд 20,5 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан юм.  УИХ-аас баталсан хуулиар 65-69 настай ахмадууд 50,000, 70-79 настнууд 80,000, 80-89 настайахмадууд 150,000, 90 ба түүнээс дээш настанд 250,000 төгрөг тус тус олгохоор болсон юм.

0 сэтгэгдэл байна.