Онцлох мэдээ / Спорт
22
2017.08.31. 00:00 494 0

Олон улсын жүдо бөхийн холбоо CNN –тэй хамтран ажилланa

Унгарын Будапешт хотноо Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний  үеэр Олон  улсын жүдо бөхийн холбооны конгресс боллоо. Энэ удаагийн хурлаар Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Мариус Визерийг холбооны ерөнхийлөгчөөр улираан сонгох шийдвэрийг гаргасан  байна. Мариус Визер нь 2007 онд Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. 4 дэхь удаагаа улиран сонгогдож байгаа тэрээр 2021 он хүртэл жүдо бөхийн холбоог  тэргүүлэн ажиллахаар болж байна. Ирэх 4 жилийн хугацаанд Мариус Визер тэргүүтэй Олон улсын жүдо бөхийн холбоо дэлхий дахинаа жүдо бөхийн спортыг сурталчлан түгээн дэлгэрүүлэх, спорт сонирхогч хөгжөөн дэмжигчдийн тоог нэмэгдүүлэх зорилго тавин ажиллах юм. Энэ хүрээнд Олон улсын жүдо бөхийн холбоо Си Эн Эн телевизтэй хамтран ажиллахаар болж байгааг  Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Мариус Визер албан ёсоор мэдэгдлээ. 2 талын хамтын ажиллагааны хүрээнд энэ 9-р сараас жүдо бөхийн спортын томоохон тэмцээнүүдийг CNN  суваг шууд дамжуулах, Жүдогийн ертөнц гэх нэртэй 30 минутын шинэ цувралыг үзэгч олонд хүргэхээр гэрээ байгуулжээ. CNN  телевизийн цахим сувгаар өдгөө Унгарын Будапешт хотноо үргэлжилж буй  дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг  шууд дамжуулж байгаа юм байна. Будапешт хотод болж байгаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр хийсэн сурвалжилга, сонин содон мэдээлэл агуулсан Жүдогийн ертөнц нэвтрүүлгийн эхний хэсэг нь 9-р сарын 8-ний өдөр  цацагдах юм байна. Үүний дараа жүдо бөхийн өлгий нутаг Япон улсад болон Франц улсад болох Их Дуулга  гэх зэрэг  нэр хүндтэй тэмцээнүүдээс бэлтгэсэн нэвтрүүлэг  жүдо бөх сонирхогчдод хүрэх юм байна. 

Олон улсын жүдо бөхийн холбоо CNN –тэй хамтран ажилланa

Олон улсын жүдо бөхийн холбоо CNN –тэй хамтран ажилланa

Олон улсын жүдо бөхийн холбоо CNN –тэй хамтран ажилланa

Олон улсын жүдо бөхийн холбоо CNN –тэй хамтран ажилланa





0 сэтгэгдэл байна.