Онцлох мэдээ / Спорт
22
2017.08.31. 00:12 437 0

Токио 2020 олимпийн наадамд жүдочид жендерийн тэгш эрхийг ханган оролцоно гэлээ

2020 онд Японы нийслэл Токио хотноо зохион байгуулагдах олимпийн наадамд жингээ тэргүүлсэн шилдэг жүдочид өрсөлдөх эрхтэй  болно гэж Олон  улсын жүдо бөхийн холбоо албан ёсоор мэдээллээ. Ингэхдээ жин  тус бүртээ дэлхийн чансааг тэргүүлэгч 18 эрэгтэй, 18 эмэгтэй  жүдоч олимпийн наадамд оролцох эрхээ авах бол тивийн квотоор 50 эрэгтэй, 50 эмэгтэй олимпийн татамид зодоглох эрх нь нээгдэх юм байна. Үлдсэн 20 жүдочийг хүйс харгалзахгүй буюу тэмцээн уралдаанд гаргасан амжилтыг нь үндэслэн олимпийн наадамд оролцох эрх олгох тухай шийдвэрийг Олон улсын Жүдо бөхийн холбооны конгрессоос гаргалаа. Токио 2020 Олимпийн наадамд оролцох эрхийн төлөөх тэмцээн 2018 оны 5-р сарын 25-нд БНХАУ-ын Хөххотод болох Гран Пригээр эхэлж, 2020 оны 5-р сарын 10-ны өдөр  Азербайджаны Баку хотноо эхлэх Их Дуулга тэмцээнээр өндөрлөх юм байна. 

0 сэтгэгдэл байна.