Онцлох мэдээ / Спорт
22
2017.08.31. 00:55 654 0

Дэлхийн аваргын хүрэл медалийн өнгөө Гавьяат тамирчин Д.Сумъяа хувиргалаа

Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Д.Сумъяа  ялснаар дэлхийн аваргын алтан медалийн эзэн боллоо.  Тэрээр аваргын алтан медалийн төлөө Японы жүдоч Цүкаса Ёшидатай өрсөлдсөн. Нэмэлт цагт вазари үнэлгээ авснаар 2015 онд Казакстаны Астана хотод болсон дэлхийн аваргын тэмцээнээс хүртсэн хүрэл медалийнхаа өнгийг хувиргаж дэлхийн аварга боллоо.  Д. Сумъяа Рио 2016 олимпийн наадмын мөнгөн медальтай, дэлхийн сор болсон жүдочдын оролцдог World Masters  тэмцээний 3 удаагийн аварга, эмэгтэйчүүдийн багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальтай, өнөө цагийн дэлхийн эмэгтэй 57 кг-ийн жингийн манлай жүдочдын нэг билээ. Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 48, 52 кг-ийн жинг тэргүүлсэн Япончуудын ноёрхлыг зогсоож Монгол тамирчин алтан медаль хүртлээ. Гавьяат тамирчин Д.Сумъяа  Монгол Улсаас төрсөн дөрөв дэх дэлхийн аварга, хоёр дахь эмэгтэй аварга, ДАШТ-ээс хос медаль хүртсэн  дөрөв дэхь жүдоч болж байна.

0 сэтгэгдэл байна.