Онцлох мэдээ / Спорт
22
2017.08.31. 14:08 415 0

Өнөөдөр жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг, эрэгтэйчүүдийн 81 кг-ийн жингийн аваргууд тодорно

Унгар улсын Будапешт хотноо дэлхийн 126 улсын эрэгтэй 439, эмэгтэй 290, нийт 729 жүдоч дэлхийн аваргын медалийн төлөө өрсөлдөж байна. 31 дэхь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай улсын тамирчин 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн амжилтаараа 2-рт эрэмбэлэгдэж байна. Медалийн жагсаалтаар 5 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн Япон улс энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг тэргүүлж байгаа юм. Өнөөдөр дэлхийн аваргын татами дээр эмэгтэйчүүдийн 63 кг, эрэгтэйчүүдийн 81 кг-ийн жингийн жүдочид зодоглож аваргуудаа тодруулна. Эрэгтэйчүүдийн 81 кг-ийн жинд О. Ууганбаатар D  хэсэгт эхний торогтоо хийлж, БНХАУ-ын тамирчин Гао Хайюуан, БНСУ-ын тамирчин Лий Жаехьюунг нарын аль ялсантай нь  дэлхийн аваргын эхний барилдаанаа хийхээр оноолт таарчээ. Энэ жинд нийтдээ 66 жүдоч зодоглоно. Тэгвэл эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд Б. Ганхайч, Б. Мөнгөнчимэг нар зодоглоно. Б. Ганхайч А хэсэгт эхний барилдаанаа Киргиз улсын тамирчин Момунова Мееримтэй хийхээр оноолт таарсан. Б. Ганхайч өрсөлдөгчөө ялвал дараачийн тойрогтоо БНСУ-ын жүдоч Хан Хий Жутай барилдах юм. Энэ жинд эх орноо төлөөлөн зодоглож байгаа 2017 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, 2016 оны Улаанбаатар Гран При тэмцээний алтан медальт Б. Мөнгөнчимэг БНЭУ-ын тамирчин Хуидром Сунибала Девитэй эхний барилдаанаа хийхээр оноолт таарчээ. 

0 сэтгэгдэл байна.