Онцлох мэдээ / Спорт
22
2017.09.1. 15:42 318 0

Ц. Наранжаргал, Г. Алтанбагана нар зодоглоно

Унгар улсын Будапешт хотын Папп Ласло спортын цэнгэлдэх хүрээлэнд 2017 оны  жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 5 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 90 кг, эмэгтэйчүүдийн 70, 78 кг-ийн жингийн аваргууд тодрох юм. Эрэгтэйчүүдийн 90 кг-ийн жинд 2017 оны Анталая Гран При тэмцээний алт, 2017 оны Хөххотын Гран При тэмцээний хүрэл медальт Г. Алтанбагана  зодоглоно.  Жингийн А хэсэгт эхний тойрогтоо хийлсэн тэрээр Беларуссийн Варапае Яахор, Туркийн Ефемгил Батухан нарын аль ялсантай нь  дэлхийн аваргын эхний барилдаанаа хийх юм. Эмэгтэйчүүдийн 70 кг-ийн жингийн Ц. Наранжаргал энэ удаад Канадын тамирчин Зупанчич Келитатай эхний барилдаанаа хийхээр учраас таарсан. Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт Ц. Наранжаргалын эхний өрсөлдөгч нь энэ жил Парист болсон Их  Дуулга  тэмцээнээс  мөнгө,  Америк тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт тамирчин юм байна. Өнөөдөр мөн дэлхийн аваргын татми дээр эмэгтэйчүүдийн 78 кг-ийн жингийн аваргууд тодорно. 9-р сарын 3-ны өдөр багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсноор энэ жилийн дэлхийн аваргын тэмцээн өндөрлөх юм.

0 сэтгэгдэл байна.