Онцлох мэдээ / Эдийн засаг
22
2017.09.6. 12:14 158 0

Приморийн боомт Монголоос нүүрс хүлээн авахад бэлэн гэлээ

Нүүрс импортлох тусгай зориулалт бүхий ОХУ-ын Приморийн Дорнын боомт Монгол улсаас түүхий эд хүлээн авахад бэлэн болсон  гэж боомтын  ахлах инженер Евгений Арехт мэдээлжээ.  Түүнчлэн ОХУ-ын тээврийн сайд Максим Соколов 2 улс энэ жилдээ багтаан Приморийн хязгаарын Дорнын боомтоор Монгол улсаас нүүрс импортлох, тээвэрлэх тухай асуудлаар гэрээ байгуулна гэдгийг мэдээлсэн байна. Уг баримт бичигт гарын үсэг зурах тухай асуудлыг Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр нийтэд мэдээлэл хийх хандлагатай байгаа тухай ч ОХУ-ын талаас уламжилжээ. Боомтоор өдгөө 20 сая тонн нүүрс импортлогдож байгаа, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх 3 дахь байгууламжийн барилгын ажил хийгдсний дараа дээрх тоог 39 сая тонн болтол нэмэгдүүлэх боломжтой гэж Арехта өгүүлсэн байна. Одоогийн байдлаар 3 дахь байгууламжийн барилгын ажил 70 хувьтай явж байгаа юм байна. Төлөвлөгөөний дагуу ажил саадгүй хийгдсэн нөхцөлд 2018 оны 2-р хагас гэхэд 31 тэрбум рублийн төсөвт өртөгтэй барилгын ажил дуусч, Монгол улсаас импортлогдох нүүрсний хэмжээ нэмэгдэх боломж бүрдэх юм. ОХУ-д эдийн засгийн чуулга уулзалтанд оролцож байгаа Монгол улсын Ерөнхийлөгч Х. Баттулга өчигдөр  Приморийн энэ боомтод айлчилж, үйл ажиллагаатай нь танилцсан байна.  Приморийн уг боомтоор 2016 онд л гэхэд 23,5 сая тонн нүүрс тээвэрлэгдсэн нь ОХУ-д далайгаар тээвэрлэх нүүрсний импортын 30 орчим хувийг бүрдүүлсэн гэсэн үг болж байгаа юм байна.

0 сэтгэгдэл байна.