Онцлох мэдээ / Эдийн засаг
22
2017.09.6. 15:54 507 0

Хятадын аж үйлдвэр, арилжааны банк Монгол улсад салбараа нээжээ

БНХАУ-ын Аж Үйлдвэр, Арилжааны банк өөрийн салбараа Улаанбаатар хотноо нээлээ. Салбарын нээлтийн ёслолын ажиллагаанд Монгол улсын Сангийн сайд Б. Чойжилсүрэн, БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Син Хаймин, Аж Үйлдвэр, Арилжааны банкны тэргүүн Гу Шу нар оролцсон байна. Энэ үеэр уг банкны тэргүүн Гу Шу: "Аж Үйлдвэр Арилжааны банк Монгол Хятад улсын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны гүүр нь байх болно” гэжээ. Уг банк Хонг Конг, Макао, Канад, Казакстан, Турк зэрэг улсад өөрийн гэсэн салбартай юм байна. Хятадын Төв банк, Хятадын хөдөө аж ахуйн банк, Хятадын барилгын банкны араас 4-рт бичигддэг уг банк анх 1984 онд байгуулагджээ.  Forbes  сэтгүүлээс жил бүр тодруулдаг Global 2000 жагсаалтад хэдэн жил дарааоан тэргүүн эгнээнд бичигдсэн уг банкны хувьцааг Хятадын засгийн газар эзэмшдэг. 2006 оны 10-*р сарын сүүлээр анх хувьцаагаа гаргаж 22 тэрбум ам долларын хөрөнгө босгож байжээ. Дэлхийн IPO-гийн түүхэнд  дээд амжилт тогтоож, 48,8 тэрбум ам долларын хувьцаа гаргаснаас нийт хувьцааны 12 хувийг Хонг Конгийн бирж дээр, 6 хувийг Шанхайн бирж дээр гаргадаг байна. 2015 оны байдлаар 275,39 тэрбум ам долларын үндсэн хөрөнгөтэй гэж тодорхойлогджээ. Хятадын банкны салбарын 5  дахь хэсгийг хяналтандаа байлгадаг энэ банк нийт 17460 салбартай, тэдгээрт нь 462,282 хүн ажилладаг юм байна. 5,09 сая аж ахуйн нэгж, 465 сая хувь иргэнтэй харилцагч банкны салбарыг Монгол улсад нээх зөвшөөрлийг энэ оны эхээр Монголбанкны удирдлагууд гаргасан юм. 

0 сэтгэгдэл байна.