Онцлох мэдээ / Спорт
22
2017.09.25. 17:20 4 912 2

Монголын Жүдо Бөхийн Холбооны санаачилгаар анх удаа Жүдо бөхийн Ази тивийн клубүүдийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол улсад зохион байгуулах гэж байна

Азийн жүдогийн түүхэнд анх удаа клубүүдийн багийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголын Жүдо Бөхийн Холбоо, Азийн Жүдо бөхийн холбоо, Олон улсын Жүдо Бөхийн холбоотой хамтран зохион байгуулахаар боллоо. Анхдугаар тэмцээн 2017 оны 9-р сарын 30, 10-р сарын 01-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Спортын төв ордны Жүдогийн их танхимд болно. Соёлт хүн төрөлхтний үнэт зүйл болсон олимпийн тэргүүлэх төрлүүдийн  нэг жүдогийн спортын үндэс суурь нь болж өгсөн клубүүдийг дэмжих цаашлаад жүдог өргөн дэлгэр хөгжүүлж, жүдогийн  багийн барилдааныг сурталчлах хүрээнд уг тэмцээнийг санаачилсан юм байна. Дэлхийн нийт 205 оронд жүдо бөхийн ямар нэгэн  клуб үйл ажиллагаа явуулж тэдгээрт хэдэн арван мянган жүдо бөх сонирхогчид хичээллэж байна. Зөвхөн жүдо барилдах бус өөрийгөө хүндлэх, өрөөл бусдыг хүндлэх ёс зүйтэй байх, оюунлаг эрүүл иргэдийг төлөвшүүлэх гол зорилготой жүдогийн спортын мөн чанарыг олон нийт, үзэгчдэд ойлгуулах зорилготойгоор Монголын Жүдо Бөхийн Холбооноос санаачлан анх удаагаа энэ тэмцээнийг зохион байгуулж байна. Энэ тэмцээнд Монголын жүдочдоос гадна хилийн чанадаас ОХУ, БНХАУ, БНСУ, Франц, Япон, Бразил зэрэг энэ спорт өндөр түвшинд хөгжсөн орнуудын клубүүд оролцохоор мэдүүлгээ өгсөөр байна. Оролцох клубийн бүрэлдэхүүнд Жүдо бөхийн нэр хүндтэй олимп дэлхийн медальтай тамирчид оролцох болсон нь Монголын жүдо бөх сонирхогчдын анхаарлыг татаж байна.  Тэмцээнд эмэгтэй 5 хүний бүрэлдэхүүнтэй баг 52, 57, 63, 70, +70, эрэгтэй  66, 73, 81, 90, +90 кг жингийн ангилалд клубийн тамирчид өрсөлдөнө.

Монголын Жүдо Бөхийн Холбооны санаачилгаар анх удаа Жүдо бөхийн Ази тивийн клубүүдийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол улсад  зохион байгуулах гэж байна

Монголын Жүдо Бөхийн Холбооны санаачилгаар анх удаа Жүдо бөхийн Ази тивийн клубүүдийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол улсад  зохион байгуулах гэж байна

2 сэтгэгдэл байна.

ccc
2017.09.25 18:16
Azi tiviin clubuudiin avargad yahaaraa France, Orosuud irdegii?
Мөнхжаргал
2017.09.25 21:57
Нээлттэй тэмцээн.