Онцлох мэдээ
22
2017.12.12. 17:43 335 1

Эрэн сурвалжлах сэтгүүлчид туршлагаа солилцлоо

Өмнөд Африкт болсон Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн дэлхийн 10-р чуулганд оролцоод ирсэн Монголын төлөөлөгчид "Дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн туршлагаас хуваалцах нь" уулзалтыг өнөөдөр Хэвлэлийн Хүрээлэнгийн мэдээллийн төвд хийлээ. Тус уулзалтад гурав болон түүнээс дээш жил мэргэжлээрээ ажилласан сэтгүүлчдэд Хэвлэлийн Хүрээлэнгийн Сургалтын албаны дарга Р. Оюунцэцэг "Дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүлзүйн чиг хандлагын талаар"  илтгэлээ  хүргэсэн юм. Тэрбээр  дэлхийд эрэн сурвалжлах чиг хандлагын /Ноw to/ яаж эрэн сурвалжлах вэ гэдгийг олж мэдэх, /Collaboration/ хамтын ажиллагаа, /Innovation/ технологийн дэвшлийг эрэн сурвалжлага хийхдээ хэрхэн ашиглах вэ гэсэн үндсэн 3 төрөлд багцалж, улс орнууд ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаар өгүүлж, туршлагаасаа хуваалцлаа. Мөн Хэвлэлийн Хүрээлэнгийн багш А. Амартүвшин "MOJO буюу ухаалаг утас ашиглан сурвалжлах тухай" хэлэлцүүлэг хийсэн байна. 36 орны 70000 хүнийг оролцуулсан судалгаагаар эрэн сурвалжлах сэтгүүл зүйн салбарт гар утас  нь дэлхийн мэдээллийг худалдан авах гол хэрэгсэл гэж үзсэн тухай сонирхолтой мэдээллийг өгч байсан юм. Д. Хонгорзул

1 сэтгэгдэл байна.

Сарантуяа
2017.12.12 18:30
Сайн сэтгүүлч болоорой Хонгороо