Онцлох мэдээ / Спорт
22
2017.12.13. 10:54 167 0

“Бөртэ чоно-2017” санал асуулга эхэллээ

МҮОХ-ны тэргүүн дээд шагнал гардуулах, спортын салбарын шилдгүүдийг тодруулах "Бөртэ чоно-2017” хүндэтгэлийн ёслол 12-р сарын 20-нд "Мираж” ресторанд болно. 15 дахь жилтэйгээ золгож буй уг ёслолын үеэр МҮОХ-ны зүгээс "Бөртэ чоно” оны шилдэг холбоо, дасгалжуулагч, шүүгч, олимпийн танхим, зөвлөл, спорт холбооны ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга, спорт клуб, шилдэг залуу тамирчныг шалгаруулна.
Тэгвэл Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбооны гишүүн сэтгүүлчид  шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин болон багийг тодруулах  юм.
Спортын сэтгүүлчдийн нууц санал асуулгаар тодруулдаг "Оны шилдгийн шилдэг тамирчин” шалгаруулах саналын шугам өчигдөрөөс нээгдээд байна.
Спортын сэтгүүлчдийн саналыг Монголын спортын сэтгүүлчдийн холбоо зохион байгуулан онлайнаар авах юм. Санал  хураалт 2017 оны арванхоёрдугаар сарын 12-ны 00:00 цагаас арванхоёрдугаар сарын 18-ны 23:59 минутын хооронд үргэлжилнэ.
2017 онд Монголын тамирчид ДАШТ болон Ази тивийн АШТ-нүүдээс алт, мөнгө, хүрэл медаль олонтаа хүртсэн учир энэ жилийн 'Бөртэ чоно'  спортын салбарын шилдэгүүдийг тодруулах  үйл ажиллагаа өмнөх жилүүдээс илүүтэй өрсөлдөөнтэй болох нь гарцаагүй гэж салбарынхан дүгнэж байна.
'Бөртэ чоно-2017'-д нэр дэвшсэн шилдэг тамирчдын нэрсийг цагаан толгойн дарааллаар танилцуулъя.
ОНЫ ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТАМИРЧИН
ЦЭГМИДИЙН БАТЧУЛУУН –Рейтингийн 2570 оноотой, Дэлхийн шилдэг шатарчдын  цомын тэмцээнд оролцсон. Азийн Аварга шалгаруулах тэмцээний шагналт байрт шалгарсан.
ГАНБАТЫН БОЛДБААТАР-Жүдо бөхийн Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Гран При тэмцээний алт, хүрэл медаль
ЭРДЭНЭБАТЫН БЭХБАЯР-Чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, ОУТ-ний хошой алтан медальт
ГАНХУЯГИЙН ГАН-ЭРДЭНЭ-Боксын ДАШТ-ний шагналт байрт шалгарсан, Ази тивийн АШТ-ний мөнгөн медальт
НАЦАГСҮРЭНГИЙН ЗОЛБОО-Чөлөөт бөхийн ДАШТ-ний шагналт байрт шалгарсан. Ази тивийн АШТ-ний хүрэл медальт
ГАНБААТАРЫН ОДБАЯР-Жүдо бөхийн ДАШТ-ний хүрэл, Ази тивийн АШТ-ний мөнгөн медальт, Их дуулга тэмцээний хошой аварга
ДОРЖНЯМБУУГИЙН ОТГОНДАЛАЙ-Боксын ДАШТ-ний хүрэл, Ази тивийн АШТ-ний хүрэл медальт
БЯМБААГИЙН ТҮВШИНБАЯР-Жүдо бөхийн ДАШТ-ний хүрэл медальт
НАЙДАНГИЙН ТҮВШИНБАЯР-Жүдо бөхийн ДАШТ-ний хүрэл медальт
ОТГОНБААТАРЫН УУГАНБААТАР-Жүдо бөхийн ДАШТ-ний шагналт байрт шалгарсан, Их дуулга тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт
БААТАРСҮХИЙН ЧИНЗОРИГ-Боксын ДАШТ-ний  шагналт байрт шалгарсан, Ази тивийн АШТ-ний мөнгөн медальт
ОНЫ ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН
МӨНХЖАНЦАГИЙН АНХЦЭЦЭГ- Хүндийг өргөлтийн ДАШТ-ний хүрэл медальт, Ашгабат 2017 Азийн танхимын болон тулааны спортын наадмын аварга
СОРОНЗОНБОЛДЫН БАТЦЭЦЭГ-Чөлөөт бөхийн Ази тивийн аварга
ЦОГТ-ОЧИРЫН БАТЦЭЦЭГ-Ашгабат 2017 Азийн танхимын болон тулааны спортын наадмын жиү жицү бөхийн алт, мөнгөн медальт
БАДАМГАРАВЫН ГАНГААМАА-Дэлхийн 7 тивийн ноён оргилд гарч Монгол уулчдаас анхны Seven summit-ээр тодорсон.
ОТРЯДЫН ГҮНДЭГМАА-Хийн гар бууны Аүи тивийн АШТ-ний мөнгөн медальт
БАЛДОРЖИЙН МӨНГӨНЧИМЭГ-Жүдо бөхийн ДАШТ-ний хүрэл, Ази тивийн АШТ-ний мөнгөн медальт
ОТГОНЫ МӨНХЦЭЦЭГ-Ашгабат 2017 Азийн танхимын болон тулааны спортын наадмын бүстэй барилдааны 3 алт, 1 мөнгөн медальт
ПҮРЭВДОРЖИЙН ОРХОН-Чөлөөт бөхийн дэлхийн аварга, ОУТ-ний 4 алтан медальт, жиндээ дэлхийн чансааг тэргүүлэгч
ДОРЖСҮРЭНГИЙН СУМЬЯА-Жүдо бөхийн дэлхийн аварга, Их дуулга тэмцээний аварга, эмэгтэй жүдочдын дэлхийн чансааг тэргүүлэгч
ГАМБАГААГИЙН УГАЛЗЦЭЦЭГ-Бодибилдингийн дэлхийн аварга
МӨНХБАТЫН УРАНЦЭЦЭГ-ДАШТ-ний мөнгө, Их дуулга тэмцээний хошой мөнгөн медальт, Ази тивийн аварга, жиндээ дэлхийн чансааг тэргүүлэгч
ЧӨЛӨӨТ БӨХИЙН ЭМЭГТЭЙ ШИГШЭЭ БАГ-Дэлхийн цомын тэмцээнд багаараа 3-р байрт шалгарсан.
ОНЫ ШИЛДЭГ СПОРТ ТОГЛООМЫН БАГ
3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГ-FIBA Asia Cup  тэмцээний аварга, Ашгабат 2017 Азийн танхимын болон тулааны спортын наадмын хүрэл, Гран При тэмцээний хүрэл медальт
БЭНДИЙН ШИГШЭЭ БАГ -"В” зэрэглэлийн ДАШТ-ний хүрэл медальт
ВОЛЕЙБОЛЫН "ХАСУ МЕГАСТАРС” КЛУБЫН ЭРЭГТЭЙ БАГ-2017 онд оролцсон бүх тэмцээндээ түрүүлсэн
ХОККЕЙН ШИГШЭЭ БАГ-Саппоро 2017 Азийн наадмын Division I-ийн 4-р байрт шалгарсан, Challenge Cup  тэмцээний мөнгөн медальт
ХӨЛБӨМБӨГИЙН "ЭРЧИМ” КЛУБ-Үндэсний "Хүрхрээ” дээд лигийн аварга

0 сэтгэгдэл байна.