Онцлох мэдээ / Нийгэм
22
2017.12.14. 10:18 149 0

Улсын филармонийн 45 жилийн ойн баярын концерт болно

Улсын филармони 45 жилийн ойн баярын концертоо энэ сарын 15-нд Соёлын төв өргөөнд  зохион байгуулах талаар хэвлэлийн бага хурлаа өнөөдөр хийлээ. Монгол улсын Филармони нь концертын байгууллагуудыг төвлөрүүлэх, нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор 1972 оны аравдугаар сарын 25-нд байгуулагдсан түүхтэй. Маркетингийн олон нийттэй харилцах албаны дарга Г.Алтан-Од: "Арын албаны хүмүүстэйгээ нийлээд 180 гаруй хүний хөдөлмөр шингэсэн тоглолт болно. Тэндээс гарч буй өвөрмөц дуугаралт, гайхамшигтай орчин, шинэ хэв маягийн тайз засалт үзэгч, сонсогч та бүхнийг уйдаахгүй гэдгийг амлаж байна” гэлээ. 45 жилийн ойн концертод симфони найрал хөгжим, Баянмонгол жааз найрал хөгжим, Морин хуурын чуулгын 160 гаруй уран бүтээлч оролцохоос гадна урилгаар Номин Талст хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, Никитон хамтлагийн дуучин Б.Батчулуун гэх зэрэг дуучид оролцох юм байна. Б.Должинжав

0 сэтгэгдэл байна.