Онцлох мэдээ / Хөндүүр сэдэв
22
2017.12.15. 13:11 469 2

Агаарын бохирдол үр тогтох чадварт сөргөөр нөлөөлдгийг тогтоожээ

Эрэгтэйчүүдийн үрийн шингэн, үр тогтоох чадварт  сөргөөр нөлөөлдөг  нэгэн хүчин зүйл нь агаарын бохирдол гэдгийг тогтоосон судалгааг Тайваны судлаачид хийжээ. Клиникийн нөлөө асар бага  байж болох талтай боловч дэлхий дахинаа газар авч байгаа агаарын бохирдол нь хүний  эрүүл мэндэд ямар уршиг татаж байгаа тухайд энэ  судалгаа нь нилээд  гүнзгий ач холбогдолтой юм гэж судлаачид дүгнэсэн байна. "Үр тогтох үл явцад үрийн шингэний хэмжээ, хэлбэр зэрэг үзүүлэлт нь нилээд чухал байдаг. Үр  болж тогтох үрийн  шингэний хувь агаарын бохирдол ихэссэн нөхцөлд буурах багасах эрсдэл  нэн өндөр байна” гэж Хонг Конгийн Хятадын  Нийтийн эрүүл  мэнд, анхан шатны тусламжийн сургуулийн судлаач Лао өгүүлжээ. Хүрээлэн буй орчинд агуулагдаж байгаа химийн нэгдлүүд нь үр тогтоох явцад  нөлөөтэй болохыг өмнө нь судалж тогтоож байсан бол энэ удаад зөвхөн агаарын бохирдолыг холбон судалснаараа   онцлог болж байгаа юм байна. Судалгааг хийхдээ  эрдэмтэд  хүний үсний ширхэгийг 30 дахин хуваасантай тэнцэх хэмжээний буюу 2,5 микроноос бага нүдэнд үл  үзэгдэх РМ 2,5 агаарын бохирдолын нэгжид  асар богино хугацаанд болон урт хугацаанд амьдарсан нөхцөлд  үр тогтоох үйл явц хэрхэн өөрчлөгддөгийг тогтоохыг оролджээ.  Нүдэнд үл үзэгдэх бохирдол нь уушгаар дамжин цусанд орох эрсдэл нэн өндөр байдаг юм. Лаогийн багийнхан 15-49 насны 6500 эрэгтэйг уг судалгаандаа хамруулж  үрийн шингэний нийт тоо, хэмжээ, хэлбэр, хөдлөх чадварт нь ажиглалт хийжээ. Бүтэн 2 жилийн хугацаанд хийсэн ажиглалтаараа эрэгтэйчүүдийн 3 сарын хугацаанд боловсорч байгаа шинэ үрийн шингэний үзүүлэлтүүд хийгээд энэ хугацаанд агаарын бохирдолын түвшинг хиймэл дагуулаас авсан дүн мэдээтэй зэрэгцүүлэн 2 жилийн хугацааны дундажийг гаргажээ. РМ2,5 бохирдолын түвшинд үрийн шингэний хэмжээ, хэлбэр нь  өөрчлөгдөж, үр болж тогтох чадвар нь эрс сулардаг нь уг судалгаагаар тогтоогдсон байна. Ингэснээр дэлхийн хэмжээнд нөхөн үржихүйн эрүүл мэндэд агаарын бохирдолын үзүүлж байгаа нөлөөллийг бууруулахын тулд агаар цэвэршүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлтэнд хүрчээ.

2 сэтгэгдэл байна.

Mychaelvup
2018.08.23 02:54
Народ кому интересно нашла отличный торрент плеер Kino-Torrent версия PRO
Все фильмы, сериалы и мультфильмы в одной программе - просмотр и скачивание. Бесплатно и без рекламы.
Быстрый поиск по всему рунету. Обновления фильмов точно в день выхода в кинотеатрах.
Сегодня добавленно: [b]"Мег: Монстр глубины" "Днюха!" "Mamma Mia! 2"[/b]
Скачать Kino-Torrent версии стандарт можно с офф сайта: [url=https://kino-tor.blogspot.com][b]KinoTorrentSetup[/b][/url]
Скачать Kino-Torrent версии PRO (Nulled) можно здесь: [url=http://ufille.ru/download/ljuog6ct][b]KinoTorrentPro[/b][/url]
Liaireceiz
2018.09.29 02:03
[url=http://gomad.humancapitalsystems.com/94504]Sophie ellis-bextor we should be lovers[/url]
[url=http://vejimof.etchasketchwatch.com/535a2]Секрет как похудения в ляшек упражнения видео[/url]
[url=http://jazu.thetruthaboutusa.com/482288]Диета при панкреатите стол 5[/url]
[url=http://cinema-portal.ru/drami/46-ne-volnuysya-on-daleko-ne-uydet.html]Nurb
abravomia des[/url]
[url=http://ns-wall.ru/617-skandalnoe-video-s-amerikanskimi-pehotincami-video.h
tml]Tolycle FamiNeagma[/url]