Онцлох мэдээ / Эдийн засаг
22
2017.12.15. 14:47 132 0

“Хөрөнгө оруулагч үндэстэн” компани нээлттэй компани боллоо

Хөрөнгө оруулагч үндэстэн компани өнөөдөр нээлттэй хувьцаат компани болж хувьцаагаа арилжаалж эхэллээ. Санхүүгийн Зохицуулалтын Хорооны 2017 оны есдүгээр сарын 23-ны тогтоолоор "Хөрөнгө Оруулагч Үндэстэн” хязгаарлагдмал компани Жинст Увс нээлттэй хувьцаат компанитай нэгдсэн тухай  өнөөдөр Хөрөнгийн биржид болсон үйл ажиллагааны  үеэр мэдэгдлээ. Ингэснээр Хөрөнгө оруулагч үндэстэн компани нээлттэй хувьцаат компани болж  Монголын Хөрөнгийн Биржид хувьцааныхаа арилжааг эхлүүллээ. Монголын Хөрөнгийн Бирж 8-р сарын 15-нд "Хөрөнгө Оруулагч Үндэстэн” компанийг нээлттэй хувьцаат компани болохыг зөвшөөрсөн. Ийнхүү нээлттэй болсноор цаашид "Ард Санхүүгийн Нэгдэл”-тэй хамтран Монголын банк санхүүгийн салбарыг цахимжуулах зорилготойгоор ажиллах  боломж нь бүрдэж байгаа юм. Бид Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд анх удаа урвуу нэгдэл буюу Reverse take over хэлцлийг амжилттай хийж гүйцэтгэлээ. Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн хувьд энэ үйл явдал томоохон түлхэц болно гэдэгт итгэлтэй байна” гэж Хөрөнгө Оруулагч Үндэстэн ХК-ны гүйцэтгэх захирал Б. Тамир хэллээ. Мөн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Ч. Ганхуяг тэмдэглэхдээ "Хөрөнгө Оруулагч Үндэстэн” ХК нь нээлттэй компани болж, жирийн иргэд санхүүгийн нэгдэл компаниа эзэмших боломжийг олгосон томоохон үйл явдал болж байна. Бид олон нийтийн банк санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч компанитай болоход дахиад ганцхан алхам хийнэ” гэсэн юм.
А. Эрхэмбаяр, П. Сайнжаргал

 

0 сэтгэгдэл байна.