Онцлох мэдээ / Дэлхий дахинд
22
2017.12.15. 15:44 401 1

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн найзад 25 жилийн ял оноохоор санал гаргажээ

БНСУ-ын анхны эмэгтэй  ерөнхийлөгч гэсэн тодотголтой Пак Гын Хэг албан тушаалаас нь огцруулах гол үндэс суурийг тавьсангэх найз Чой Сун Силийг 25 жил хорих шийтгэл ноогдуулах  тухай саналаа тус улсын Прокурорын газар гаргажээ. Чой Сун Силийг Самсунг группээс 118,56 тэрбум воны авилга авахад зуучилсан, танил талаа ашиглан авлига авах, эрх мэдлээ урвуулан ашиглах нөхцлийг бүрдүүлсэн гэсэн үндэслэлээр шалгаж байгаа юм. Өчигдөр Сөүл хотын төвийн дүүргийн шүүхэд болсон сонордуулгын үеэр  Прокурорын байгууллага Чойд 25 жилийн хорих ял шийтгэл ноогдуулахаас гадна 100 гаруй сая ам долларын мөнгөн торгууль ноогдуулах саналтай байгаагаа мэдээлсэн юм. Иргэн Чойг Ерөнхийлөгч Пак Гын Хэтэй ойр харилцаагаа ашиглан үндсэн хуулийг уландаа гишгэсэн алхам хийсэн гэж Прокурорын газар үзэж байгаа юм. Гэвч түүний өмгөөлөгч нь уг хэргийг улс төрийн зорилготой буюу Ерөнхийлөгч Пак Гын Хэг албан тушаалаас нь огцруулахтай холбогдсон зохиомол хэрэг гэсэн байр сууриа баримталсан хэвээр байна. Өчигдөр болсон сонордуулгын үеэр Прокурорын газар Лотте группын тэргүүлэгч Шин Донг бинд 4 жил хорих ял оноохоор төлөвлөснөө мэдээлсэн байна. Түүнийг барааг татвараас чөлөөлөх лиценз худалдаж авахаар Чойд 5,8 сая ам долларын авлига өгсөн хэрэгт буруутгаж байгаа юм. Чой болон бусад хүмүүстэй холбоотой шүүх хурлыг дахин хийж, ирэх жилийн 1-р сарын 26-нд ял  шийтгэлийг ноогдуулах болно гэсэн мэдээллийг тус улсын хэвлэлийнхэн өгч байна.

1 сэтгэгдэл байна.

Mychaelvup
2018.08.23 06:11
Люди кому интересно нашла отличный торрент плеер Kino-Torrent версия PRO
Все фильмы, сериалы и мультфильмы в одной программе - просмотр и скачивание. Бесплатно и без рекламы.
Быстрый поиск по всему рунету. Обновления фильмов точно в день выхода в кинотеатрах.
Сегодня добавленно: [b]"Мег: Монстр глубины" "Днюха!" "Mamma Mia! 2"[/b]
Скачать Kino-Torrent версии стандарт можно с офф сайта: [url=https://kino-tor.blogspot.com][b]KinoTorrentSetup[/b][/url]
Скачать Kino-Torrent версии PRO (Nulled) можно здесь: [url=http://ufille.ru/download/ljuog6ct][b]KinoTorrentPro[/b][/url]