Онцлох мэдээ / Улс төр
22
2017.12.15. 16:31 473 2

Б. Хурцын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийлээ

Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б. Хурцыг БНСУ-ын Элчин сайдаар томилуулах саналыг Засгийн Газрын зүгээс оруулж ирсэнтэй холбогдуулан иргэдээс ирсэн өргөдлийн талаар УИХ-ын гишүүн Ж. Батзандан, Л. Болд нар нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр төрийн ордонд хийлээ. Дамирангийн Энхбат агсан болон Д. Цогтбаатарын хэрэг гэх зэрэг Б. Хурцын нэр холбоотой арав орчим өргөдлийн дагуу тэдний үр хүүхдүүд садан төрөл болон өмгөөлөгч нь санал бодлоо нээлттэй солилцсон юм. УИХ-ын гишүүн Ж. Батзандан "УИХ-ын байнгын хороод нь Б. Хурцтай холбоотой асуудлыг хэлэлцэхээс зугтаж байгаа учраас УИХ-ын 21 гишүүн санаачилж, өргөдөл гаргасан иргэдээ сонсохоор нээлттэй сонсголыг явуулж байна. Б.Хурцтай холбоотой асуудлыг олон түмэнд ил болгож, цаашид дахин шалгуулахыг иргэд хүний эрхийн байгууллагууд хүсэж байна” гэв. Д. Цогтбаатарын өмгөөлөгч Г. Баянбилэг ”Д. Цогтбаатар нь 2005-2006 онд Хурцтай хамт ажиллаж байсан. Тэр үед бусдыг хууль бусаар чагнаж улмаар хээл хахуул авсан Хурцын үйлдлийг эсэргүүцэж муудалцсанаар Б.Хурц нь Д.Цогтбаатарыг Германы иргэнийг хөнөөж, мөнгийг нь авсан хэрэгт гүтгэн найман сар цагдан хорьсон. Харин Цогтбаатар нь 2004-2005 онд ОХУ-д гэр бүлийн хамт амьдарч байсан учраасэнэ үед амиа алдсан Германы иргэний хэрэгт холбогдолгүй болох нь баримтаар нотлогдсон. Гэвч энэ оны арваннэгдүгээр сарын 20-нд Б. Хурц "Цензургүй яриа нэвтрүүлэгт оролцохдоо Цогтбаатарыг мөн л дээрх хэрэгийн буруутан хэмээн гүтгэсэн” гэв. Иймээс Д. Цогтбаатарын өмгөөлөгч болон УИХ-ын гишүүн Ж. Батзандан нар Б. Хурцын нэр холбоотой хэргүүдийг цаашид дахин нягтлан шалгахаас өөр аргагүй хэмээн үзэж байгаа аж. 66 настай иргэн О. Цэрэннадмид "Б. Хурцтай холбоотой хэргүүдийг ил болгох гэж иргэд энд ирсэн. Монгол улсад 1937 оных шиг хэлмэгдүүлэлтийн суурийг тавьж эхэлсэн хүмүүс гишгэгдэх ёстой. Улсын нууц нэрээр булхайгаа хаацайлж байна” гэж хэлэв.

Б.Должинжав

2 сэтгэгдэл байна.

jggsqdimank
2018.09.19 15:15
[url=http://bemebir.ourlovejournal.com/620582a]Телефон горячей линии 585 золотой[/url]
[url=http://live.becomeawildernist.com/3a98808a]Философия java брюс эккель скачать[/url]
[url=http://vibuk.busquedaspergamino.com/6ecd69]Ужас амитивилля пробуждение 2017 720[/url]
[url=https://siacoin.exchange/index.php?action=profile;u=21158]Bizeexceets Edult[/url] [url=http://sosisisi.ru/kamshoti/385-kamshoty-133-kompilyaciya-epichnyh-kamshot
ov.html]avaiberiZ scoox[/url]
[url=http://roshdonemo.com/62-learn-the-history-and-breed-of-bees.html]Voiderfe
ringofs Wabbardy[/url]
batappago
2018.09.21 04:53
[url=http://rila.vendormarketplace.review/b67a9ad]Приказ минобрнауки россии от 14.02.2014 n 115 ред от 09.01.2017[/url]
[url=http://fatcatseo.com/1743505]Индиана джонс крестовый поход[/url]
[url=http://gugonaf.elodieandshawn.com/d1999]Программа для увеличения звука на андроид[/url]
[url=http://forum.rumbiz.ru/index.php?action=profile;u=49796]ordebadioffcom com[/url]