Онцлох мэдээ / Нийгэм
22
2017.12.19. 14:36 779 1

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас цагаан будааны талаар мэдэгдэл хийлээ

  "Цагаан будааг резинэн нийлэг зүйлээр хийсэн байна, Шатаж, хоорондоо барьцалдаж, усанд хийхээр уусч байгаа талаарх бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсантай холбоотой НМХГ өнөөдөр мэдэгдэл хийлээ. НМХГ ургамал, хорио цээрийн улсын ахлах байцаагч Ц.Булган: 

"Цагаан будааны 80 хувь нь цардуул байдаг. Цардуул нь цавуулаг чанартай учраас хоорондоо барьцалдаж наалддаг. Ямар ч будаа шатдаг. Гялгар уут байсан бол шатаахаар өөрөөр шатах байсан. Будааны хаяг шошгыг л сайн харж худалдан ав. Хадгалах горим алдагдсанаас шалтгаалж будааны чанар өөрчлөгддөг. Гялгар уутаар хийсэн гэдэг нь буруу ойлголт”гэлээ.
2017 онд цагаан будаа импортолж худалдаалдаг 21 ААН, 38 иргэний худалдаалж Буй үйл ажиллагаа, цагаан будааны гарал үүсэл, чанар, аюулгүй байдал, хадгалалт, тээвэрлэлтэд хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар цагаан будааны ул мөрийн бүртгэл хөтлөлгүй, агуулах, савлагааны хэсэг шаардлага хангаагүй, харьяа дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст бүртгүүлээгүй, гарал үүсэл тодорхойгүй цагаан будааг савласан зэрэг зөрчил бүхий 3 ААН-д (Хүрэл тайж, МК сторе, Бишрэлт Веллмарт) 3 сая 350мянган төгрөг, 1 албан тушаалтанд 720мянган төгрөг, 3 иргэнд 1 сая 440мянган төгрөг, нийт 7 ААН-д 5 сая 510иянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, 1 иргэний цагаан будаа савлах үйл ажиллагааг зогсоожээ.   НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн:


"Цагаан будаа100 хувь импортоор орж ирдэг. Орж ирэхээс өмнөМХЕГ-ын хил хорио цээрийн хяналтын газраас шалгадаг. Хадгалах горим алдагдах, хугацаа нь дууссан зэргээс шалтгаалж орж ирсэн хойноо чанар нь мууддаг. Импортоор орж ирэхдээ шаардлага хангаагүй байвал бидэнд мэдэгдэх хэрэгтэй. Иргэдээ урьдчилан сэргийлэхийн тулд зах зээлээс тухайн бүтээгдэхүүнийг татан авч, шинжилгээ хийлгэж нотлоё” гэлээ. Д. Должинжав

1 сэтгэгдэл байна.

Mychaelvup
2018.08.23 04:28
Люди кому интересно нашла отличный торрент плеер Kino-Torrent версия PRO
Все фильмы, сериалы и мультики в одной программе - просмотр и скачивание. Бесплатно и без рекламы.
Быстрый поиск по всему рунету. Обновления фильмов точно в день выхода в кинотеатрах.
Сегодня добавленно: [b]"Мег: Монстр глубины" "Днюха!" "Mamma Mia! 2"[/b]
Скачать Kino-Torrent версии стандарт можно с офф сайта: [url=https://kino-tor.blogspot.com][b]KinoTorrentSetup[/b][/url]
Скачать Kino-Torrent версии PRO (Nulled) можно здесь: [url=http://ufille.ru/download/ljuog6ct][b]KinoTorrentPro[/b][/url]