Онцлох мэдээ / Нийгэм
22
2017.12.19. 14:49 126 0

Цэцэрлэг сургуульд эрүүл хүнсний орчин бүрдүүлэх тухай хэлэлцүүлэг боллоо

Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яам, Эрүүл мэндийн Яам болон Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний төв зэрэг байгууллагууд  хамтран "Цэцэрлэг, сургуульд эрүүл хүнсний орчин бүрдүүлэх нь” хэлэлцүүлгийг өнөөдөр Багшийн Хөгжлийн ордонд зохиолоо.

 Цэцэрлэг сургуульд эрүүл хүнсний орчин бүрдүүлэх тухай хэлэлцүүлэг боллоо

Хүүхэд, сургууль, цэцэрлэгийн орчинд өдрийн 8-9 цагийг өнгөрүүлдэг. Гэртээ байх ихэнх хугацааг унтаж өнгөрүүлдэг учраас үндсэн буюу өсөлт хөгжилтийг хангах шим тэжээлийг сургууль, цэцэрлэгт идсэн хоолноосоо авах ёстой байдаг. Гэтэл өнөөдрийн байдлаар сургууль, цэцэрлэгийн орчинд хэрэглэж байгаа хоол хүнс нь хүүхдүүдийн өсөн нэмэгдэх физиологийн хэрэгцээг бүрэн хангахгүй байгаагаас шалтгаалан хоол тэжээлийн дутагдалд орж байна гэсэн шалтгаанаар энэхүү хэлэлүүлгийг өрнүүлжээ. Хэлэлцүүлгийн үеэр БСШУСЯ-ны Ерөнхий Боловсролын  газрын ахлах  мэргэжилтэн А. Цолмон, Эрүүл Мэндийн Яамны Нийгмийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Ш. Уранцэцэг тэргүүтэй 10 орчим хүн илтгэл тавилаа. Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн өсвөр үеийн эрүүл мэнд, хоол тэжээл хариуцсан Эрдэм шинжилгээний ажилтан Д. Энхмягмар ярихдаа "Сургууль цэцэрлэгийн орчинд эрүүл орчин бүрдүүлнэ гэдэг нт тухайн нөхцөл дэхь хоол хүнс, эд материал, ялангуяа сургууль цэцэрлэгийн ойролцоо зарагдаж байгаа хүнс тэжээлүүд нь хүүхдэд зориулсан эрүүл бүтээгдэхүүн байж чадаж байна уу? гэдгийг судалж дэмжих зорилготой үйл ажиллагаа юм. Одоо байгаа шаардлага хангахгүй стандартуудыг шинэчилж орчин үед яаж өөрчлөх боломжтой байна  вэ? гэдгийг энэ хэлэлцүүлгийн үр дүнгээс мэдэж авах учиртай. 2015 онд хийсэн судалгаагаар сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийн зонхилон хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүдийн 98 хувь нь давс, сахар ихтэй, тэр дундаа 65 хувийг нь хийжүүлсэн ундаа эзэлж байна. Эдгээр нь хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэнд, илүүдэл жин, таргалалт, цусны даралт зэрэг өвчлөлийн шалтгаан болж байна. Бидний гол зорилго эдгээр өвчлөлөөс хүүхдийг урьдчилан сэргийлэхэд оршино" гэлээ. А. Эрхэмбаяр

0 сэтгэгдэл байна.