Онцлох мэдээ / Улс төр
22
2017.12.20. 15:07 100 0

Улс төрийн намуудын нээлттэй хаалганы өдөрлөг болно

Монголын Хүний төлөө намаас санаачилан "Улс төрийн намуудын нээлттэй хаалганы анхдугаар өдөрлөг” зохион байгуулахаар  болсноо өнөөдөр"Live Conference Center”-т хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр  мэдээллээ. Анхдугаар өдөрлөг ирэх 2018 оны нэгдүгээр сарын 12-14 өдрүүдэд Худалдаа аж үйлдвэрийн их танхимд болох юм. Иргэд, сонгогчдын улс төрийн намуудын талаар ойлголтыг сайжруулж, тэдний үйл ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлэх, улс төрийн намуудыг нээлттэй байлгах төрөөс баримтлах бодлогыг оновчтой болгох зорилготой тус өдөрлөг гурван өдөр үргэлжилнэ. Нийт 27 улс төрийн намд зориулан бодлого, үйл ажиллагаа, түүх, мөрийн хөтөлбөрөө иргэдэд нээлттэйгээр хүргэх, танилцуулах 30 павилон засах  юм. Жил бүр зохион байгуулахаар төлөвлөж буй тус өдөрлөгөөр улс төрийн намуудын үйл ажиллагаа, бодлогын талаар мэдээллийг нэг дороос хүлээн авах боломжийг бүрдүүлэхтэй холбоотойгоор хийгдэж буй "Эв нэгдлийн цэцэрлэгт хүрээлэн” төслийг танилцуулахаар  төлөвлөжээ. Монголын хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалт "Монгол улсад олон намын тогтолцоо бий болсноор хэрэгтэй хэрэггүй олон нам гарч ирсэн. Ингэснээр иргэдийн намд итгэх итгэл үнэмшлийг бууруулсан юм. Зохион байгуулах танхимын зардлыг шударгаар 27 нам тэнцүү хуваан гаргана. Намуудад бид саналаа хүргэсэн. Тэдний ирэх нь ирэх байх, ирэхгүй нь ирэхгүй байх. Бид зарим намуудын байр, утсыг ч мэдэхгүй байна. Энэ нь тэдгээр намуудын ямар хариуцлагагүй байгаагийн илрэл юм” хэмээн ярилаа. А. Эрхэмбаяр

0 сэтгэгдэл байна.