Онцлох мэдээ / Нийгэм
22
2017.12.20. 16:10 137 0

БНСУ-д ажиллах иргэдэд тавигдах шаардлагад өөрчлөлт оржээ

БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын Монгол дахь төлөөлөгчийн газраас өнөөдөр тус улсад гэрээгээр ажиллах иргэдэд тавигдах шаардлагад өөрчлөлт орсон тухай мэдээлэл өглөө. Нэмэлт өөрчлөлт ирэх 2018 оноос хэрэгжиж эхлэх юм.  Визны 2 төрөлд буюу Мэргэжлийн бус ажилчны Е-9, далай тэнгисийн ажилчны Е-10 визээр БНСУ-д таваас дээш жил оршин суугаагүй байх гэсэн өөрчлөлт оруулсан байна. Өнгөрөгч 7-р сард солонгос хэлний шалгалт авсан. Уг шалгалтанд нийт 8429 иргэн бүртгүүлснээс 5933 нь шалгалт өгч 1635 иргэн тэнцжээ. Тэнцсэн иргэдээс өнгөрөгч аравдугаар сарын байдлаар 850 нь БНСУ-д үйлдвэрт гэрээгээр ажиллахаар тус улсыг зорьсон гэсэн мэдээллийг өглөө. Бүртгүүлэгчдэд: Энгийн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгсөн байх, 18-39 насны иргэн байх, хорих ял шийтгэл эдэлж байгаагүй, БНСУ-аас албадан гаргах арга хэмжээнд өртөж байгаагүй, Монгол улсын хилээр гарах эрхийг хязгаарлаагүй байх, тус улсад оршин суух хугацаа дуусахаас өмнө сайн дураараа нутаг буцсан байх зэрэг шаардлага тавьж байна.

0 сэтгэгдэл байна.