Онцлох мэдээ / Спорт
22
2018.01.2. 18:48 155 0

Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ-Д 92 тамирчин оролцож байна

Монголын спортын салбарын 2018 оны тэмцээн уралдаанууд эхэллээ. Энэ жилийн тэмцээн уралдаануудын салхийг хагалж Монголын хүндийн өргөлтийн холбоо насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулж байна. Эрэгтэйчүүдийн 64, эмэгтэйчүүдийн 21 дэхь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 2-р зэргээс дээш цол зэрэгтэй 92 тамирчин 15 жингийн ангиллаар өрсөлдөж байгаа юм. Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг нээлттэйгээр биш анх удаа чансаа тогтоон спортын 2-р зэргээс дээш цол зэрэгтэй тамирчдыг оруулж байгаагаараа онцлогтой болж байна. Өнөөдөр тэмцээний нээлтийн үйл ажиллагаа болж МХӨХ-ын удирдлагууд оролцлоо. Хүндийн өргөлтийн 2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээний 7 жингийн дүн өнөөдөр гарч медальтнуудаа тодруулна. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Тунгалаг нийлбэрээр 135 кг-ыг өргөж алтан медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд ОУХМ Нямзул аваргын алтан медаль хүртээд байна. Хүндийн өргөлтийн 2018 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн 7 жингийн медалийн эзэд өнөөдөр тодрох бол үлдсэн 8 жингийн медалийн эзэд маргааш тодрох юм. Ингэснээр 2018 оны насанд хүрэгчдийн УАШТ өндөрлөнө. Б. Түвшин

0 сэтгэгдэл байна.